Унгарын элчин сайд МҮОХ-нд зочлов

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Унгарын элчин сайд МҮОХ-нд зочлов

Унгарын элчин сайд МҮОХ-нд зочлов

Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар саналаа хуваалцав.

Элчин сайд Борбала Анна Обрушански тус улсад туялзуур сэлэм, усанд сэлэлтийн спорт өндөр хөгжсөнийг хэлж, спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр байгууллага хамтран ирэх тавдугаар сард болох Унгарын өдрүүдийн үеэр Монголд шинээр хөгжиж буй тэкболын спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах талаар санал солилцлоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж