Дэлхийн газрын тосны топ компани Оросоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн газрын тосны топ компани Оросоос татгалзав

Дэлхийн газрын тосны топ компани Оросоос татгалзав

Дэлхийн томоохон газрын тосны компаниудын нэг “Vitol” групп энэ оны эцэс гэхэд Оросын түүхий нефтийг худалдаж авахаа зогсооно гэж эх сурвалж мэдээлжээ. “Vitol” групп нь эрчим хүч, түүхий эдийн худалдаа эрхэлдэг, Швейцарийн Женевт төвтэй компани юм.

Москвагийн түрэмгийллээс хойш АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг улсууд Оросын нефтийг хориглосноо зарласан.

“Vitol” группээс гадна “Shell”, “TotalEnergies”, “Neste” зэрэг томоохон компаниуд мөн Оросын түүхий нефтийг худалдахаа зогсооно гэдгээ мэдэгдээд буй.

Барууны хориг арга хэмжээтэй холбоотойгоор Оросын газрын тосыг худалдан авах нь эрсдэлтэй болсон тул Уралын түүхий нефть дэлхийн зах зээл дээр илүү хямд үнээр худалдагдаж байна. Тодруулбал, баррель нь Брент маркийн нефтиэс 34 ам.доллараар хямд байна. Хэрвээ Оросын нефтийн нийлүүлэлт өдөрт 1.5 сая баррелиар буурч, худалдан авагчид энэ мэт татгалзсаар байвал тавдугаар сараас эхлэн өдөрт гурван сая баррелиар буурах магадлалтай гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас өчигдөр /2022.04.13/ мэдээлжээ. Огцом хямдарсан Оросын нефтийг Ази тивээс худалдан авах нь нэмэгдэж буй хэдий ч уламжлалт худалдан авагчид татгалзаж эхэлсэн байна.

“Vitol” группийн хувьд өнгөрсөн жил орлого нь хоёр дахин нэмэгдэж, 279 тэрбум ам.доллар болсон. Тодруулбал, өнгөрсөн онд өдөрт 7.6 сая баррель түүхий болон бусад газрын тосны бүтээгдэхүүн арилжжээ. Үүний 2.4 сая орчим нь Европ руу чиглэж байна. Тус группийн өдрийн арилжааны хэмжээ Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцооллоос хамаагүй илүү гарчээ. ОУЭА нь 2021 онд 4.7 сая баррелийг арилжина гэж тооцоолсон байсан.

ОУЭА-ийн мэдээлснээр Орос улс нь Саудын Арабын дараа орох дэлхийн хоёр дахь том түүхий нефтийн экспортлогч бөгөөд өнгөрсөн онд дэлхийн нийлүүлэлтийн 14 хувийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж