Аль Пачино 53 насаар дүү бүсгүйтэй үерхэж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Аль Пачино 53 насаар дүү бүсгүйтэй үерхэж байна

Аль Пачино 53 насаар дүү бүсгүйтэй үерхэж байна

АНУ-ын жүжигчин Аль Пачино хөл хорионы хугацаанд найз бүсгүйтэй болсноо найзууддаа танилцуулжээ. Найз бүсгүйг Ноор Алфаллах гэдэг бөгөөд Аль Пачиногоос 53 насаар дүү гэдэг нь найзуудыг нь алмайруулсан байна. Аль Пачино найз бүсгүйнхээ эцгээс ч хөгшин гэдэг нь тэдний харилцаанд огт нөлөөлөөгүй бололтой.

Ноор Алфаллах нь Кувейтийн чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд Аль Пачинотой болзоод удаж байгаа гэнэ. Тэд хамтдаа зураач Жулиан Шнабелийн бүтээлийн үзэсгэлэнг үзэж, Аль Пачиногийн найзуудтай оройн зоог барьжээ.

Ноор Алфаллах өмнө нь хөрөнгө оруулалтын тэрбумтан, 78 настай Мик Жаггер, 60 настай Николас Берггруен нартай болзож байжээ. Мөн 91 настай Клинт Ийствүүдтэй Лос-Анжелес хотод зугаалж яваа нь папараццийн дуранд өртсөний дараа түүнийг гэр бүлийн найзууд гэсэн байна. Ноор Алфаллах нь "Lynda Obst" продакшны дэд захирлаар ажилладаг.

Аль Пачиногийн хувьд өмнө нь Израилийн 42 настай жүжигчин Мейтал Дохантай болзож байгаад 2020 онд салжээ. Тэд хоёр жил үерхсний эцэст хэт олон насны зөрүүнээс болж ойлголцдоггүй гэх шалтгаанаар салсан байв.

ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж