Б.Сарантуяа: Би хамгийн үнэнч фэнүүдтэй дуучин | News.MN

Б.Сарантуяа: Би хамгийн үнэнч фэнүүдтэй дуучин

Б.Сарантуяа: Би хамгийн үнэнч фэнүүдтэй дуучин

Б.Сарантуяа: Би хамгийн үнэнч фэнүүдтэй дуучин

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт сонсогч фэнүүдийнх нь дунд хүлээлт үүсгэдэг.  Энэ жилийн төрсөн өдрийн тоглолтоо уламжлал ёсоор нижгэр хийж, Монголын рок попынхон нэгэн тайзнаа чуулах сурагтай. Дуучин Сараагийн сюрприз дүүрэн тоглолтын нэр нь "Супермэн". Өмнөх жилүүдэд өөрийн уран бүтээлээрээ тоглолтоо нэрлэдэг байсан поп хатагтай чухам яагаад ийм өвөрмөц нэр өгснийг хамтдаа сонирхоё. 


-Дуучин Сараагийн төрсөн өдөр хавар, хайр хоёрыг эхлүүлдэг гэж ярьцгаадаг шүү дээ. Тэгвэл энэ үдэш ойрд нэгэн дээвэр дор цуглаагүй рок попынхон чуулах нь. Энэ жилийн төрсөн өдрийн уламжлалт тоглолтоо "Супермэн" гэж нэрлэсэн нь содон санагдлаа?

-Энэ жилийн төрсөн өдрийн тоглолтоо ингэж нэрлэсэн нь их учиртай. Ер нь би 2013 оноос эхлэн төрсөн өдрийн тоглолтоо хуучны дуугаараа нэрлэдэг байсан. Жишээлбэл, 2013 онд “Хайрын бурхан”, “2016 онд “Анплагед”, 2015 он “Сэхүүн салхи”, 2018 онд “Инээмтгий хүн” гэх мэт хуучны дуунуудаа сэргээж, тоглолтоо нэрлэж иржээ.

Харин энэ удаа тоглолтоо “Супермэн” гэж нэрлэсэн нь цэргийн баяраас улбаатай.

Өнгөрсөн цэргийн баяраар “Никитон” клубт тоглож байхдаа хамтарч дуулдаг эрэгтэй дуучидтайгаа дуэт хэлбэрээр төрсөн өдрийн тоглолтоо хийх бодол төрсөн юм. Тэр утгаараа миний амьдрал, уран бүтээлийн турш хамгийн цуцашгүй, урвашгүйгээр алтан тайзнаа хамт байсан бүхий л уран бүтээлчидтэйгээ тоглолтоо хийхээр шийдсэн. Он удаан жил Сараатайгаа хамт байгаа алтан партнерууддаа зориулж тоглолтоо ингэж нэрлэлээ.

Мэдээж тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан байх. Тоглолт дөхөх тусам сэтгэл догдлол дээд цэгтээ биз. Ер нь та тоглолттой өдрөө хэрхэн эхлүүлдэг бол?

-Миний хувьд ихэвчлэн дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрөөрөө тоглолтоо хийдэг учраас маш их мэндчилгээ хүлээн авдаг. Энэ удаад тоглолтоо төрсөн өдрөөсөө өмнө нь дөрөвдүгээр сарын 16-ны Бямба гаригт хийж байгаагаараа онцлогтой. Амралтын өдөр тоглолтоо товлосон нь үзэгчдийнхээ тав тухыг бодсон хэрэг. Тоглолтын ерөнхий санаа, найруулга, хөгжмийн найруулагчаар “White rock” центрийн продюсер Н.Халиун маань ажиллаж буй.

Би 2013 оноос хойш амьд хөгжмийн “Рэндом” хамтлагтайгаа тасралтгүй тоглолт хийж ирсэн. Миний уран бүтээлийг байнга дэмждэг хамтлагийн залуустаа талархахгүй байхын аргагүй. Дуучин хүнийг амьд хөгжмийн хамтлаг маш их хүчирхэг болгодог. Энэ утгаараа ирэх долдугаар сард болох амьд хөгжмийн “Плэй тайм” фестивальд хамтлагийн залуустайгаа оролцох гэж байгаадаа баяртай байна.

Тоглолтын бэлтгэл ажил маш сайн хангагдсан. Тоглолтыг маань дэмжиж “Корпорэйт Конвеншн" центр бидэнтэй ойр дотно ажилладаг. Миний сүүлийн үеийн тоглолтууд 2016 оноос хойш тэнд болж байгаа. Би тоглолтын өмнө бүх юмаа бэлдсэн байдаг учраас сандарч тэвдэх зүйл байхгүй. Рок попын ертөнцөд 30 гаруй жил дуулсан учраас тэр байтугай туршлагатай байгаа болохоор сандрахгүй байна. “Корпорэйт Конвеншн" центр бол маш тохьтой учраас миний хувьд хоёр хоног байрлаж, тоглолтдоо бэлтгээд орно. Зарим  нь арай том зааланд тоглохгүй яасан юм бэ гэж байсан. Хүн тасалбар худалдаж аваад үнэд дүйцэхүйц байхыг бодолцож байгаа юм.

-Таныг "Камертон", "Номин талст"-аас аваад олон эрэгтэй дуучдын амжилтын гарааг эхлүүлсэн гэдэг. Тэднээс хамгийн хамгийнийг нэрлээч гэвэл?

-Хамтлагийн гарааг нь эхлэх нь чухал биш. Ер нь “Хар сарнай”, “Номинталст”, “Камертон” зэрэг хамтлаг хүртэл миний уран бүтээл, тоглолтод оролцдог байсан. Бүгдээрээ сайн яваад баярлаж, бахархдаг. Тэдэндээ сэтгэл хангалуун байдаг. Тэр дундаа Төрийн соёрхолт Д.Болд бол рок попын дээд оргилд байдаг болов уу гэж боддог. Тэрбээр маш их мэдрэмжтэй, чадварлаг, хөгжимлөг, урлагтаа үнэнч тууштай уран бүтээлч гэж үнэлж, баяр хүргэмээр санагддаг.

Мөн чихийг минь баясгадаг уран бүтээлч бол залуу дуучин Б.Чойжилсүрэн буюу Чойжоо. Бидний хамтарсан “Хаврын ганц улиас” дуу жинхэнэ монгол этник дуу болж чадсан. Энэ гайхалтай дууг бэлэглэсэн түүнд баярладаг. Миний хувьд цаашид ч гэсэн залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллана. Төрсөн өдрийн тоглолтод Тувагийн хөгжмийн зохиомжийн сургууль төгссөн залуу хөгжмийн зохиолч Б.Ядамжавын шинэ дууг толилуулна. Ер нь би олон залуу уран бүтээлчтэй хамтарч ажилладагтаа баярладаг. Тийм учраас чадан ядан цаг үетэйгээ хамт алхаж явдаг байх гэж боддог.

-Монголын орчин үеийн хөгжмийн урлагт 30 гаруй жил топ зэрэглэлд байгаа таныг цар тахлын үед ч уран бүтээлээ хийсээр байсан гэх юм билээ. Шинэ супер хитүүд бэлэн болсоор байгаа юу?

-Миний шинэ уран бүтээлүүд төрөн гарч байгаа. Тийм учраас тоглолт дээрээ шинэ дуу болох “Нүд дурлахад бэлэн байдаг уу”, “Үүрдийнх” дуунаас гадна хуучны “Бороо” дууны ремиксийг Freakhouse гэж дижи /DJ/хийсэн байгаа. “Оранж” интертайнментын уран бүтээлчид “Бороо” дууны клипийг хийгээд дуусч байна. Тоглолтын өмнө шинэ клип цацагдах байх.

Цар тахлын үед миний хувьд сонсогч фэнүүддээ хоёр тоглолтыг хүргэж чадсан. 2020 онд “Best of Saraa” тоглолтоо “Скай ресорт”-д хийж, өөрийн хит дуунуудаа дахин сэргээж, дуулсан. Мөн энэ тоглолтоо Юнивишны санд оруулж, “UBS” телевизээр үзэгчдэд хүргэсэн. Миний хувьд 2021 онд анхны “Хайрын бурхан” нэртэй пянзаа гаргалаа. Пянз гаргахад ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан "Хаан" банкны хамт олондаа баярласнаа илэрхийлье.  Тэр бол миний хувьд хамгийн том ололт байсан. Цаашид ч гэсэн пянз сонирхогчдынхоо итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйгээр пянзаа гаргаж, олон сайхан бүтээлээр баясгах болно.

Би өөрийгөө хамгийн үнэнч фэнүүдтэй дуучин гэж боддог. Миний үе үеийн фэнүүд Сараадаа үргэлж эрч хүч энерги, цаг зав, хөрөнгө мөнгө бүгдийг нь зарцуулж чаддаг. Тийм учраас магадгүй миний оршин тогтнох үндэс маань фэнүүдтэй салшгүй холбоотой гэж боддог юм.

Сүүлийн үед эрчүүд маань миний дууг сонсдог болсныг гуравдугаар сарын 18-ны тоглолтын үеэр мэдлээ. Би өөрийгөө эмэгтэй фэнүүдтэй байх гэсэн эрчүүд маань ч гэсэн миний дууг сонсдог юм байна. Надад маш их эрч хүчийг өгсөн. Энэ дашрамд хэлэхэд ,“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуундаа бас маш их баярлаж явдаг. Манай рок попын түшигтэй, жинхэнэ супермэн шүү дээ. Миний тоглолтод мөнхийн өрсөлдөгч гэгддэг Т.Ариунаа маань оролцож, хамтарч дуулах болно. Бид мэргэжлийн тайзнаа анх удаа хамтарч дуулах гэж байна.

-Таныг рок попынхон дундаас хамгийн их сайн үйлсийн аянд нэгдэж, маш олон хандивын тоглолтод оролцдог гэх юм билээ. Урлагт зүтгэж яваа 36-н жилийн түүхэнд давхардсан тоогоор сонирхолтой статистик гарах байх даа?

-Би оролцсон хандивын тоглолт болгоноо тоолдоггүй. Харин “Та нар тоглолтод оролцсон гээд уран бүтээлчийнхээ ханшаар нь хандив өргөлөө гээд эрхийн бичиг биччих” гэдэг юм. Зарим нь эрхийн бичиг биччихсэн байдаг. Хандивын тоглолт болгоноо тоолоогүй ч 15-20 сая төгрөгийн хандивын тоглолтод дуулсан. Бид сардаа 1-2 хандивын тоглолтод дуулж өгдөг.

Хүнд өвчнөөр шаналж буй иргэдэд, айлын хөөрхөн алаг үрсийн төлөө дуулна. Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийнхөө чадах бүхнээрээ тусалж, дэмждэг.

Миний эмзэглэж явдаг зүйл гэвэл эдгээр хандивын тоглолтоо цэгцэлж, яг энэ хандив шаардлагатай байгаа иргэддээ тусгай нийгмийн даатгалын баталгааг хангаж өгөөсэй. Маш олон хэцүү өдрүүдийг даван туулахад миний тоглолтоос авсан энерги  нь дэм болох болов уу гэж найдаж байна. Их олон хүн ажилдаа явахдаа “Би жаргалтай” дууг сонсч эрч хүч авдаг байсан тухайгаа бичиж байсан.

-Манай сайтын уншигчид "Супермэн"-үүдтэй учрахыг хүсч байгаа нь дамжиггүй. Та тэдэнд замчлаач?

-Миний төрсөн өдрийн тоглолтод 8-10 гаруй уран бүтээлч оролцож, надтай хамтран дуулна. Тодруулбал, Гавьяат жүжигчин, "Харанга" хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, Гавьяат жүжигчин, "Хурд" хамтлагийн гоцлол дуучин Д.Төмөрцог, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав болон Гавьяат жүжигчин, тоглолтын ганц супер эмэгтэй Т.Ариунаа болон залуу дуучин Наки, Наагий, Чойжоо, “Болор” хамтлагийн н.Оргил, “New star” студийн дууны найруулагч, "Аадраа" хамтлагийн дуучин Б.Ядамсүрэн, “Madness” хамтлагийн Сайхнаа буюу Ч.Оюунсайхан маань “Нандин хайр” дууг дуулна. Саяхан клип нь цацагдсан.

Би их олон хүнтэй дуэт дуулсан байдаг юм билээ. Тоглолтод оролцож амжаагүй уран бүтээлчид гэвэл, миний анхны хань Н.Ганхуяг, алтан партнер Б.Дашдондог "The Hu" хамтлагийнхантайгаа аялан тоглолт хийж байгаа бол дуучин О.Гантулга маань Өмнөд Солонгост байгаа учраас хамтарч дуулсан “Миний хайр” дууг энэ удаад дуучин Наагийтайгаа дуулна. Супермэнүүдийн "цуглуулга" болчихоод байгаа. Хамт дуулах олон дуучин байна. Дараа дараагийн тоглолтод сэдэв үлдээх нь зүйтэй болов уу. Үргэлжлэл бий гэсэн үг.

Олон хит дуунуудаа эхнээс нь сэргээхэд 32 жилийн өмнө дуулсан “Аниргүй шивнээ” дуугаа концертод дуулна. Мөн 1997 онд дуулсан “Чиний төрх”, “Чи миний” гэх мэт сонин дуунуудаа дуулна. Яагаад ч юм “Эгэл сэтгэл” цомгоос олон дуу багтсан. Тэгсэн хэрнээ шинэ дуунуудаасаа сонсгох дуунууд байна. Т.Ариунаа бид хоёр "Үлэмж төгөлдөр" дуугаа дуулна.

-Энэ их бэлтгэл ажлынхаа хажуугаар уншигчдад маань зав гаргасан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

-Миний тоглолтыг дэмжиж буй News.mn, МҮОНРТ, "UBS" телевиз, “Соронз” сэтгүүл болон тоглолтын арын албанд хамтран зүтгэж буй бүх уран бүтээлчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Сор шигтгээ болсон супермэн болон ганц супер эмэгтэйдээ баярлалаа гэж хэлье. Манай урлагийнхан нэгнийгээ гэсэн сэтгэлтэй, сахилга баттай, цаг баримталж, уран бүтээлч хандаж байгаад баяртай байна. Үзэгчдэдээ сайхан тоглолт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Saraagiin shuten bishregch 2022-04-14 93.23.18.65

Mongol ulsad Sarantuya shig duugaa duulaad gurvan xuuxdee gantsaaraa xumuujuuleed amidarch baigaa daichin mundag busguichuud xer olon baigaa bol doo

Avatar

иргэн 2022-04-14 103.9.90.100

энэ олон жил урлагтаа үнэнч байж, их л хөдөлмөр гаргасан бүсгүй шд. Өөрсдөө чадахгүй байж хүнийг янз бүрээр бичихээ болиоч.

Avatar

зочин 2022-04-14 66.181.166.196

урлагийнхан үргэлж л хялбархан мөнгө олох л гэж зүтгэдэг, тэд чанартай уран бүтээл энэ тэр гэж гоё ярьдаг ч мөнгө үргэлж 1-рт байдаг нь нууц биш

Avatar

Зочин 2022-04-14 202.55.188.94

Хаашаа юм бэ тэгээд яалгах гээд байдаг юм…лам хүртэл ханштай байхад.

Avatar

РАВДАН 2022-04-14 66.181.161.99

ТҮРҮҮНИЙ МЭДЭЭН ДЭЭРЭЭ МИНИНИЙ УНТАЖ ҮЗСЭН СУПЕРМЭНҮҮД ГЭЭД БААХАН НЭРС БИЧСЭН БАЙСАН. ТҮҮНДЭЭ НЭГ ХҮНИЙ НЭРИЙГ БИЧИХЭЭ МАРТСАН БАЙНА ЛЭЭ ШҮҮ! ЯАГААВ БАЯНГОЛ ЛОЧИД БУУДАЛД Х.БАТТУЛГАТАЙ БАВАЛЦСАНАА БИЧЭЭГҮЙ БАЙСАН ШҮҮ! ЦААДАХ ЧИНЬ ГОМДИЙШД! ҮРИЙН ШИНГЭНИЙ ЦУГЛУУЛГА МИНЬ ЭЭ!

Avatar

Зочин 2022-04-14 64.119.20.105

Uzneeeree

Avatar

Зочин 2022-04-14 103.80.210.183

өөрөө өөртөө гоё гээд л шалдан явдаг гадаадын баячууд шиг.

Avatar

Зочин 2022-04-14 122.201.31.199

Мелодичность байхгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж