Хөгжлийн банкны асуудлаар 11 гишүүнтэй түр хороо байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны асуудлаар 11 гишүүнтэй түр хороо байгуулна

Хөгжлийн банкны асуудлаар 11 гишүүнтэй түр хороо байгуулна

Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2022.04.13/ Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог дараах 11 УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар болжээ. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсныг танилцуулав.  Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд нар Хяналт шалгалтын түр хороо ажлаа явуулах хүрээ, хязгаарын талаар тодруулсан.

Ийнхүү “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж