Зөвшөөрөлгүй байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил эрчимжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд иргэдийн зүгээс буулгасан гражийн талбайд орон сууцны барилга байгууламж барьж магадгүй гэж хардаж буй юм. Гэтэл өчигдөр /2022.04.13/ цахим хуудаст нэгэн зураг цацагдсан. Үүнд, буулгасан гражийн талбайд худалдаа үйлчилгээ, авто гражийн зориулалттай хоёр давхар барилга барих тухай харуулжээ. Тиймээс энэ талаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо болон нийслэлээс тодрууллаа.
Нийслэлд 188 байршилд 4860 граж буулгахаар 2022 онд төлөвлөсөн. Тодруулбал, бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар ажиллаж буй. Гуравдугаар сарын 15-наас газарт чөлөөлөлт эхэлсэн.
Нийслэлээс энэ талаар асуухад “Газар чөлөөлөлтийг төлөвлөлтийн дагуу дүүрэгт бүрд хийж байгаа. Дүүргүүдийн засаг дарга нар болон газрын албанаас хяналт тавьж явна. Граж буулгасан аль ч талбайд орон сууцны барилга байгууламж барихгүй. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулна” гэсэн юм.
Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд иргэн Б.Доржсүрэнгийн худалдаа үйлчилгээ, авто гражийн зориулалттай хоёр давхар барилгын зургийн талаар мэдээлэл цацагдсан. 2021 оны есдүгээр сард нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт хүргүүлж байсан.
Хүсэлтэд тухайн иргэний эзэмшлийн газрыг хүчингүй болгож нийтийн эзэмшилд авч барилга байгууламж барих бус иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай ногоон байгууламж, явган зам гэх мэт цогц тохижилтыг хийх шаардлагатай байгаа талаар дурдсан.
Баянзүрх дүүргийн хэмжээнд граж буулгаж, газар чөлөөлөх ажил эрчимтэй үргэлжилж байна. Үүнд дүүргийн удирдлагын багийн зүгээс чөлөөлсөн газарт хүн амын нягтрашлыг нэмэгдүүлэх барилга байгууламж бариулахгүй гэдэг байр суурьтай байна. Харин мод тарих, ногоон орчныг нэмэгдүүлэх, явган хүний замаас эхлээд иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай тохижилтыг эхний ээлжид хийгээд явна” гэсэн юм.
Зохиолч Л. Пүрэвдорж 2022-04-14 103.57.92.127
Гаж гэлэг юм байхгүй. Харин монголоор гарааш, орсоор гараж гэдэг юм л байдаг.
Зочин 2022-04-14 192.82.72.115
АЛЬ ЭРТ БАРИЛГЫН КОМПАНИУДАД ЗАРЧИХСААН , СУРААГҮЙ БИШ
Зочин 2022-04-14 202.126.89.249
Автобусны буудал явган хүний зам талбайд үй олноор байрлуулаад байгаа ТүЦ амбааруудаа зайлуулж явган хүний замыг чөлөөлж өгөөч, чөлөөтэй явах зам талбай алга, маш шивтэр үнэртсэн, тамхины иш, я*****с, бөөлжис бохир заваан ар өврөөр нь бие зассан хүмүүс .
Зочин 2022-04-14 103.80.210.183
газрын алба зараад мөнгөжөөд л малийтал инээгээд сууж байгаа тэвчээргүй нь 4 – 5 жилийн дараа барилга бариад эхэлнэ.
Зочин 2022-04-14 202.131.240.147
Худлаа даа. Нэг мэдэхэд аль нэг дарга, танил талтай хүний мэдлийн газар болчихсон байж байх вий
Зочин 2022-04-14 66.181.190.247
Baahan buulgachihaad tanil taldaa oron suuts barih gazar olgoh gej choloolj ch baij medne
Зочин 2022-04-14 202.126.88.194
АЛХАХ ГАЗАРГҮЙ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ УЛААНБААТАРТ НЭМЖ НЭГ Ч БАЙШИН БАЙТУГАЙ АМБАААР Ч БҮҮ БАРЬ ‼️
Кармаааа 2022-04-14 202.126.88.194
ГРАЖИЙН СУУРИН ДЭЭР ОРОН СУУЦ БАРИНА ГЭЖ ЯМАР ЮМ БАЙДЫНБЭЭЭЭЭ ⁉️ МОНГОЛД НЬ ЕР НЬ БОЛОХГҮЙ ЮМ ГЭЖ АЛГАААА …..ЭВСЭГ НАЙРСАГ ЗАН ХАРИЛЦААГҮЙ, ЭВ ХАМТАЧ ЗАНГҮЙ, ХУВИА ХИЧЭСЭН, ШУНАЛТАЙ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ АЖ АМЬДРАЛ АХУЙ ОРЧНОО ИЙМ ТАМ БОЛГОХ ЮМДААААА
Зочин 2022-04-14 64.119.27.250
ХОШИН ШОГИЙН ДОРЖСҮРЭН БОЛИО. НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙСАН НЬ ДЭЭР
Иргэн 2022-04-14 64.119.23.120
Машинаа байрлуулах газар алга. Зогсоол хэрэгтэй
Зочин 2022-04-14 66.181.183.155
Ингэх гээд л буулгаж бж дээ
зочин 2022-04-14 103.111.68.3
Зөв шийдэл. Нийслэл хотод явган зам ногоон байгууламж ус агаар мэт хэрэгтэй байна. Харин хотын төвийн их тойруугаас дотгош барилга байгууламж барихыг хориглох хэрэгтэй.
хотын иргэн 2022-04-14 103.57.92.46
машины зогсоол л байгуулсан нь дээр
Badarch taxar 2022-04-14 192.82.76.68
Барилга барих гээд бичиг цаас барьчихсан хөөцөлдөөд гүйгээд байгаа ш дэ !!