Шри Ланкийн засгийн газар өчигдөр /2022.04.13/ дампуурлаа зарлаж, олон улсын эргэн төлөлтөө түр зогсоолоо. Мөн гадаад болон дотоод цочролоос үүдэлтэй санхүүгийн байдал муудсан улмаас тус улс амлалтуудаа биелүүлж чадахгүй гэж мэдэгдэв.
Бүх гадаад дотоод эргэн төлөлтөө зогсоож буй нь Шри Ланкийн засгийн газар гадаадын улсуудад байдаг иргэдээ эх орондоо байрлаж буй гэр бүлдээ мөнгө илгээхийг хүссэн байна. Сангийн сайд Махинда Сиривардена өчигдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, гадаад өрийг Олон улсын валютын сангийн эдийн засгийн тусламжийн хөтөлбөрөөр зохицуулж, дэмжлэг авна гэжээ. Шри-Ланка 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш гадаад өр барагдуулах талаар амжилттай ажиллаж байсан талаараа мөн Сангийн сайд Махинда дурсав.
Сангийн сайдын үзэж байгаагаар, цар тахал болон Украины нөхцөл байдал Шри Ланкийн эдийн засагт хүчтэй цохилт учруулсан байна. Өнгөрсөн сард олон улсын валютын сангаас Шри Ланкийн өрийн хэмжээг тогтворгүй гэж үзсэн. Энэ нь тус улсын засгийн газар бүх гадаад өрийг тогтвортой байлгахын тулд онцгой алхам хийх хэрэгтэй болгодог. Онцгой үйлдэл гэдэг нь улсын санхүүгийн хувьд бүтцийн өөрчлөлт оруулахыг хэлнэ.
Тиймээс энэхүү хүнд цаг үеийг даван гарахын тулд Шри Ланкийн засгийн газар Олон улсын валютын сангаас яаралтай санхүүгийн тусламж хүсч байна.
Мөн Засгийн газар олон талт болон хоёр талын бусад түншүүдээсээ санхүүгийн тусламж хүсч байгаа бөгөөд онцгой нөхцөл байдлын улмаас ард түмэнд учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөөр ажиллаж эхэллээ.
“Бид гадаад өр төлөх чадвараа алдсан. Бид зайлшгүй шаардлагатай импортод анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд гадаад өрийг барагдуулах талаар санаа зовох хэрэгтэй” гэж тус улсын төв банкны ерөнхийлөгч Доктор Нандалал Веэрасингхэ хэвлэлийнхэнд хийсэн бага хурлын үеэр хэлэв. Тэрбээр мөн өрийн төлбөрийг төлөх нь хэцүү бөгөөд боломжгүй болох цэгт хүрснийг илтгэв.
Шри Ланка 2022 он хүртэл төлж дуусгах зургаан тэрбум ам.доллар орчим долларын гадаад өрийн төлбөртэй. Гэвч тус улсын ашиглах боломжтой хөрөнгийн нөөц нь ердөө 150 сая ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Ирэх жилээс эхлэн 2026 он хүртэл Шри Ланкийн гадаад өрийн үйлчилгээний хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрнэ.
Шри Ланка сүүлийн арван жилийн ихэнх хугацаанд төсвийн алдагдал, худалдааны алдагдалтай нүүр тулсаар байсан. Шри Ланкийн гадаад өрийн хэмжээ 2014-2019 онд DGP-ийн 42.6 хувьд хүрч өссөн. Мөн тус улсын хуримтлагдсан гадаад өр 2019 онд 33 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь эдийн засагт асар их дарамт болж байна.
Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн дэглэм болон төв банкны үе үеийн дарга нар Шри Ланкийн гадаад өр тогтвортой байгаа бөгөөд нутаг дэвсгэрт тохиолдож буй зүйлсээс болж, дефолт хийхгүй хэмээн хоёр жилийн турш санхүүгийн асуудлаа нуун дарагдуулж байв. Гэвч үнэнг няцаасан ч Засгийн газар дампуурал зарлах хэмжээндээ хүрчээ.
Шри Ланка эхний ээлжид Олон улсын валютын сангаас 437 сая ам.долларын тусламж авах шаардлагатай. Одоогийн байдлаар тус улсын засгийн газар 2022 оны хоёрдугаар сараас 10 сар хооронд төлөх ёстой 4.8 тэрбум өрөө зохицуулах талаар судалж байгаа юм.
Шри Ланкийн засгийн газар үгүй болж буй нөөцийн дарамтыг намдаахын тулд хөрш зэргэлдээх холбоотон Энэтхэгээс хүнс, эм, шатахуун импортлох зээлийн шугам зэрэг түр зуурын тусламжийн арга хэмжээ авсан гэж мэдээлж байна. Мөн Энэтхэг, Хятад, Бангладешаас валют солих, Оманаас газрын тос худалдаж авах болон зээл авахаар болжээ.
Зардлаа танахын тулд засгийн газар 2021 оны аранхоёрдугаар сараас эхлэн гадаад дахь гурван дипломат төлөөлөгчийн газраа хаасан. Гэвч эдгээ арга нь дампуурал зарлахаас авраагүй юм. Шри Ланка улс эцсийн бүлэгт бүх өрөө төлж дуусгах хэрэгтэй. Эс бөгөөс колони улс болох магадлал өндөр юм.
Гадаадын нөөц шавхагдаж байгаа нь Шри Ланкад Хятадын зээлээр баригдсан дэд бүтцийн төслүүдтэй холбоотой. Зээл аван бүтээсэн бүхэн нь засгийн газарт ямар ч ашиг олдоггүй. “АР” агентлаг тус улсын төв банкны тоо баримтаас харахад, Хятад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг тооцохгүйгээр ойролцоогоор 3.38 тэрбум ам.доллар Шри Ланкад зээлсэн гэж мэдээлэв. Пойнт Педрогийн хөгжлийн хүрээлэнгийн ерөнхий судлаач Муттукришна Сарванантан хэлэхдээ, "Техникийн хувьд бид одоо дампуурлаа " гэж ярьсан.
Шри Ланкийн иргэд он гарснаас хойш үнийн хэт хөөрөл болон тог усны хязгаарлагдмал байдалд дарлагдав. Мөн ажилгүйдлийн төвшин дээд хэмжээндээ хүрч улсын баячууд нь хүртэл амьдралын төлөө тэмцэхээс аргагүй болжээ.
Засгийн газрын хувьд иргэдээсээ уучлалт гуйн, гадаадын оронд ажиллаж амьдарч буй гэр бүлийн гишүүдээсээ мөнгөн тусламж авахыг хүссэн байна.Дампуурлын тухай мэдсэн дэлхийн өнцөг булан дахь иргэд нэгдэн Шри Ланкад хандивын данс хүртэл Их Британид нээжээ.
Эх сурвалж: Daily FT,Republic World, Week
Холбоотой мэдээ