Сурвалжлага: МЗХ-ны байр түрээслэгчдээр дүүрчээ | News.MN

Сурвалжлага: МЗХ-ны байр түрээслэгчдээр дүүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: МЗХ-ны байр түрээслэгчдээр дүүрчээ

Сурвалжлага: МЗХ-ны байр түрээслэгчдээр дүүрчээ

Хотын төвийн А бүсэд байрлах дөрвөн давхар саарал байр бол Монголын залуучуудын холбооных. Тус байранд залуус цуглахаас биш түрээсийн газар,  үйлчилгээний байгууллага болж хувирчээ.

Үүдээр нь ормогц лоунж, ресторан, жолооны курс нотариат байрлах аж. Нэг давхрынхаа ханан дээр Монголын залуучуудын холбоо гэж томоос том хаяг хадаж, доор нь "Үлдэх мөртэй залуу нас" гэж бичсэн харагдав.

Урт нарийхан коридороор алхахад  элдэв янзын байгууллагуудын хаяг эрээлжлэнэ. Захын хамгийн мухрын өрөөнд Залуучуудын хөдөлмөр эрхлэх төв байрладаг  юм байна.

Хоёр давхарт нь МЗХ-ныхон гэх МАН-ын "цүнх" баригч залуучууд байрладаг аж. МАН-ын гэж тодорхойлж буйн учир нь  тус холбооны ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Од дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар хоёулаа тус намын гишүүд. Өөрөөр хэлбэл МАН-аас угшилтай залуус тус холбоог өнөөдөр удирдаж байна. Тэдгээр дарга нарын өрөө цоожтой, хүн хар ч багатай байлаа.

Дөрвөн давхар тус байрны хоёр давхараас  бусад давхрууд тэр чигтээ түрээслэгчдээр дүүрчээ.  Хоёр давхрын шилэн хоргонд үе үеийн удирдлагуудын зургийг өлгөн тавьсан ч энд залуус харагдсангүй.

Хэсэг хүлээсний эцэст хоёр давхарт байрлах гадаад хэлний сургалтын төвүүд рүү сурагч, оюутнууд ганц нэгээр орно. Харин гурван давхарт сайт, өмгөөлөгч, мото спортын төв, хуулийн зөвлөгөө өгөх өрөөнүүдтэй. Дөрөвдүгээр давхрын ихэнх өрөө цоожтой.

МЗХ САРД 109 САЯ ТӨГРӨГИЙГ ТҮРЭЭСЭЭС ОЛДОГ

Эндхийн түрээслэгчдийн хэлснээр цар тахлын өмнө нь түрээсийн төлбөр мкв нь 27 мянган төгрөг байсан бол  энэ жилээс нэмэгдэж 35 мянган төгрөг болсон гэв. Лоунжоор ороход хүн бараг байсангүй. Тус газрын захирал лоунж босгохын тулд 200 сая төгрөгийг зарцуулсан гэдгээ нуусангүй. Сүүлийн үед тус холбооны байрыг хүүхдийн эмнэлэг болгох санал сошиалаар нэлээд явсан. Уг асуудлыг түрээслэгчид төдийлөн дэмжихгүй байгаа гэдгээ хэлж байв.

Харин тус холбоонд нийт хэчнээн аж ахуй нэгж түрээсээр үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байна. Энэ талаар тус холбооныхноос нягтлахад "Түр гараад явсан" гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. МЗХ-ны байр 3125 мкв талбайтай. Өөрөөр хэлбэл үүнийг түрээсийн төлбөрөөр тооцож үзвэл сардаа 109.375.000 төгрөгийн ашигтай ажилладаг юм байна.

МЗХ-НЫ УДИРДЛАГЫГ ШАЛГАНА

Тус холбооны байранд лоунж, ресторан үйл ажиллагаа явуулдаг гэх шүүмжлэлийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт "Залуучуудын байрны асуудал ТББ-ынх учраас Засгийн газар шууд оролцох боломжгүй. Гэхдээ би энэ асуудлыг өмнө нь ч хөндөж байсан. МЗХ гэдэг байгууллага, үе үеийн удирдлагууд нь олон нийтийн эзэмшлийг шамшигдуулсан байна уу гэдгийг АТГ-т шилжүүлсэн" гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцжээ. Улмаар Монголын залуучуудын холбооны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн байна. Учир нь тус байрыг хууль бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлж байна.

"МЗХ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГГҮЙ"

Залуучуудын холбоонд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч болон, үйлчлүүлж буй иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн Б.Дамдин:

-Миний хувьд энэ байранд түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг. Үндсэн МЗХ-ны үйл ажиллагаа сайн явдаггүй байх гэж бодож байна. Хоёр жил энд үйл ажиллагаа эрхэлж байна. Тэр хугацаанд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу архи асгаж, сүртэй хэвлэлийн хурал хийснээс өөрөөр залуучуудыг хамарсан, мотивацжуулах, залууст чиглэсэн арга хэмжээ явдаггүй. Гэхдээ эмнэлэг хүрэлцээгүй учраас МЗХ-г шууд эмнэлэг болгоё гээд байх нь бас хаашаа юм. Холбооны байрыг эмнэлэг болгох гэхээс илүү ажлыг нь сайн хийлгэх тал дээр анхаарвал яадаг юм бэ. Түрээс сая нэмэгдчихсэн. Өмнө мвк нь 27 мянга байсан бол одоо 35 мянга болчихсон. Энэ газарт сүртэй хэвлэлийн хурал хийж, дарга цэргийн төлөөх тэмцэл болдог гэж сонсч байсан.

Н.Чулуунхүү:

-Залуучууд үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэсэн байртай байх ёстой. Залуучууд дуу хоолойгоо хүргэх ёстой. Залуучуудад чиглэсэн зүйл алга. Гэтэл энд янз бүрийн түрээсийн газрууд байдаг юм байна.

Э.Мэндсайхан:

-МЗХ-г эмнэлэг болгосон нь зөв. Залуучуудын холбоог яг юу хийдгийг ч мэдэхгүй байна. Ер нь үйлчлүүлж үзээгүй. Энд нотариат орох гэж үйлчлүүлж байна. Орж ирэхэд лоунж, авто сургууль байна. Өөрөөр хэлбэл холбоо нэртэй үйлчилгээний байгууллага байх шиг байна. Залуучуудад зориулсан байр гэхэд гайхлаа. Юу хийдгийг нь мэдэхгүй. Хүүхдийн өвчлөл их байхад эмнэлэг болгож шийдээд өгчихвөл зүгээр байх.

МЗХ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨР АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ТАВЬДАГ

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одоос байрны асуудлаар нь тодруулга авсан.

-МЗХ-г хүүхдийн эмнэлэг болгох саналыг залуус гаргасан. Хүүхдийн эмнэлэг болгохыг та бүхэн дэмжих үү? 

-МЗХ-ны байр бол Монголын хувьсгалт залуучуудын нийгэмлэгийн ахмад ажилтнууд 1964 онд барьж, ашиглалтад оруулсан. Эвлэлийн ахмадууд өөрсдөө хөрөнгө мөнгө цуглуулж, өөрсдийн гараар барьсан барилга юм. Мөн социалист орны дэмжлэгтэйгээр баригдсан. Сошиал орчинд МЗХ-ны байрыг эмнэлэг болгоё гэдэг асуудлыг харсан. Энэтэй холбоотой энэ сарын 5-ны өдөр МХЕГ-т бичиг өгсөн. Тухайлбал, хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт гаргаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. МХЕГ-аас дүгнэлт нь гарах байх. Хэрвээ хүүхдийн эмнэлэг болгож ашиглах болбол бид нэг давхартаа байрлаж бусад гурван давхрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боломжтой. Татгалзах зүйл байхгүй.

-Засгийн газраас МЗХ-г шалгах чиглэл гаргалаа.  Энэ талаар та бүхэнд ямар мэдээлэлтэй байна вэ. Үе үеийн удирдлагууд холбоо нэрийн дор түрээсийн төлбөрөөр мөнгө олдог талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Засгийн газраас биднийг шалгах шийдвэр гарсан бол дэмжинэ. Холбогдох материалаа өгөөд шалгуулахад бэлэн.

-Залуудчуудын холбооны байранд залууст чиглэсэн үйл ажиллагаа төдийлөн харагдахгүй байна. Үүдэнд лоунж, авто сургууль, нотариат зэрэг түрээслэгчид харагдаж байна. Яагаад залуустаа зориулсан үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм бэ. Нийт хэнчээн түрээслэгч байна вэ?

-Энэ дөрвөн давхар  барилга маш их урсгал зардал гардаг. Дээрээс нь энэ байгууллагад ажилдаг үйлчлэгч, цахилгаанчин гэх мэт ажилчид бий. Тэр хүмүүсийн цалинг түрээснээс гаргаж өгдөг. Мөн ашиглалтын зардлыг түрээснээс гаргадаг. Нэг давхарт залуучуудын хөдөлмөр эрхлэх төв байгуулсан. Өмнө нь нэг давхарт хөдөлмөрийн бирж ажилладаг байсан. Миний бие ажлаа аваад үүнийг дахин сэргээсэн. МЗХ-ны байр залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр боломжтой бүхий л чадлаараа ажиллуулаад явж байна.

-МХЕГ-аас та бүхний хүсэлтийг хүлээж аваад хүүхдийн эмнэлэг болголоо гэвэл түрээслэгчид яах вэ?

-Түрээслэгчидтэй тохиролцоод чөлөөлөх бүрэн боломжтой.

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ЗОРИЛГЫНХОО ДАГУУ АЖИЛЛАХ ЁСТОЙ

МЗХ залуусаа дэмжсэн, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх гол байгууллага байх ёстой байлаа. Гэтэл бодит байдалд түрээслэгчдээс мөнгө олсон ашгийн байгууллага болж хувирчээ. Үүнээс гадна тус байгууллагын удирдлагууд архинаас татгалзахыг уриалж, 2000 шил архийг төв талбай дээр асгана хэмээн "попроод" амжсан. Гэтэл залууст өнөөдөр чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар цөөн байдаг. Кино театр, бар, лоунж, тоглоомын газар зэргээс бусдаар залууст зориулсан шөнийн номын сан, хөдөлмөрийн бирж даанч манай улсад хомс байна. Иймээс Монголын залуучуудын холбоо нэртэй түрээслэгчдээр дүүрсэн газрыг эмнэлэг болгох бус  залууст  сурч боловсрох, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв, номын сан, инноваци, технологийн төв болгон өөрчилбөл  нүдээ олсон шийдвэр байх болов уу.

МЗХ 2 ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛТЭЙ БАЙДАГ

Монголын залуучуудын холбоо хоёр тусдаа хуулийн этгээдийн бүртгэлтэй. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од болон, “Залуучуудын үнэн сонин” гэсэн бүртгэлтэй байна.
Залуучуудын үнэн сонины эрхлэгчээр Б.Оюунчимэг гэх иргэн бүртгэлтэй байх бөгөөд 2011 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр бүртгэжээ.
Үйл ажиллагааны чиглэлдээ “ажил, үйлсээрээ хошуучлагч залуусын тухай сурвалжлага, ярилцлага, залуучуудын байгууллагын үйл ажиллагаа болон танин мэдэхүйн мэдээ мэдээллийг хэвлэн нийтлэх” гэжээ. Харин Монголын залуучуудын холбоо НҮТББ нь 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр бүртгүүлжээ. Ингэхдээ хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд О.Гэрэлт-Одыг 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн байна. Үйл ажиллагааны чиглэлдээ “Залуучуудад бүтээлчээр ажиллаж, амьдрах, шинийг санаачлах хүмүүжил олоход нь туслах, дэмжих, уламжлалт түүх соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээх” гэсэн байна.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

р 2022-04-14 202.55.188.123

бандааш гантулга эндэхийн хүндэт ерөнхийлөгч гээ биздээ

Avatar

Зочин 2022-04-14 202.126.90.82

Нийгэмд тусгүй ийм том барилгыг төр хураан авах хэрэгтэй.

Avatar

И 2022-04-14 66.181.190.12

МАН том луйварчдыг бэлтгэдэг дадлага хийдэг газар юм байна. ЭМНЭЛЭГ нь ч юу юм жинхэнэ залуучуудын цугладаг, сурч хөгждөг ,цагаа зөв боловсон өнгөрөөдөг газар болгох хэрэгтэй.

Avatar

болдоо 2022-04-14 103.229.121.25

МАН-д далчганагчдын холбоо …. хүүхдийн эмнэлэг болгох хэрэгтэй ….. түрээсийн мөнгө луйвардсан этгээдүүдээс мөнгөө гаргуулж авах хэрэгтэй ….

Avatar

Зочин 2022-04-14 202.70.34.70

Монголын Цүнх баригч нарын Холбоо

Avatar

Хотын уугуул 2022-04-14 202.126.90.107

Энэ байрыг 1966 онд Болгарын залуучуудын байгууллагын санхүүжилтээр Монголын залуучуудын хүчээр барьсан. Төр засгаас нэг ч төгрөг гараагүй. МЗХ өөрийн өмчөө хэнд түрээслэх, яах эсэхээ хэнээр ч заалгахгүй байх. Харин залуучуудын хүчээр баригдсан дараа нь төр засагт дээрэмдүүлсэн зарим барилгаа буцааж авахаар ЗГ-ыг шүүхэд өгөх ёстой. Ж; Залуучуудын соёлын төв "Залуучууд" зочид буудал, 'Идэр" ресторан, хүүхэд залуучуудын паркаа төрөөс буцааж авьяа

Avatar

Зочин 2022-04-14 192.82.72.115

Завхайрч балиартаж байдаг муухай газар , цонхон доогуур . ургаж байгаа модны мөчир дээр нь хэргэлцэн балиар бэлгэвчнүүд нь бөнжийгөөд хөлдцөн байдаг муухай газар

Avatar

зочин 2022-04-14 64.119.30.120

Гантулгын хэрэглэсэн гондоом байхаа

Avatar

Зочин 2022-04-14 192.82.90.50

Эмнэлэг болгох хэрэгтэй дээ залуусыг бүр гаргах хэрэгтэй

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-04-14 202.131.244.210

Монгол улс маань юу л болоод байна даа Намыг хоёр хувааж байгаа юм чинь МЗХ -г хэдэн хэсэг болгох байлгүй Харин засгийн газар албан тушаалын гэмт хэргэтэнтэй тэмцдэг байгуулага биш төр барих байгуулага тэдгээрийг шүүх шалгах байгуулага нь хууль хүчний байгуулага тэд асуудлыг үнэн шудрага шүүж Засгийн газарт танилцуулж асуудлыг УИХ аар хэлэлцээд зөв шийдэлд хүрэх ёстой. энэ орлого олж цалингаа өгдөг гэсэн юу гэсэн үг вэ? улсын төсөв олгогддог байгуулага ш тэй сонин юм. сайн шалгаарай төр минь

Avatar

зочин 2022-04-14 103.212.118.239

МХЗЭ – ийн Төв Хорооны байр, "Залуучууд" зочид буудлын байр гэхчилэн барилгуудын өмчлөл тодорхойгүй, Дээд шүүхэд өмчлөгч нь маргаантай, аль нэг нам дагасан, эсвэл сүүлд бий болсон байгууллагад шилжүүлэн өгөх үндэслэл багатай хөрөнгө. Тус байрны өмчлөлийн талаар Дээд шүүхээс холбогдох материалуудыг гаргуулан авч танилцах, шаардлагатай бол лавлагаа авах хэрэгтэй байх аа

Avatar

ац 2022-04-14 202.126.90.107

Хүчин хийсэн Гантулга шоронд байж байх байтал залуучуудын холбооны ерөнхийлөгч болсон байхын үүнийг шалгаачээ хүчиндэгч

Avatar

ө 2022-04-14 103.140.10.163

“Залуучуудад бүтээлчээр ажиллаж, амьдрах, шинийг санаачлах хүмүүжил олоход нь туслах, дэмжих, уламжлалт түүх соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээх” энэ зорилгоороо ажиллаж чадахгүй бол татан буулга

Avatar

зочин 2022-04-14 192.82.84.96

Яг МХЗЭ шиг хүчтэй, нөлөөтэй монгол улсын эс ширхэг бүрт очсон залуучуудын байгууллага байхгүй болсон. Нам намаар хуваагдаж олон жижиг цүнх баригчдын бөөгнөрөл болсон. Тэд биеэ даагаад явах ёстой. Хүүхдийн эмнэлэг болгох нь маш зөв. Мэргэжлийн хяналтын стандарт хараад яах юм. Эмнэлэг хэрэгтэй юу хэрэгтэй маш чухал.

Avatar

Зочин 2022-04-14 192.82.65.168

…Хайр сэтгэл над дээр юм бол

Хонины чинь бэлчээрт уулзъя

Янаг сэтгэл над дээр юм бол

Ямааны чинь бэлчээрт уулзъя

Ханги ванги ста на на… гэж эрээ цээргүй дуулж асан залуус өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас эхлээд төрийн өндөр албан тушаалыг хашиж байна.

Avatar

зояин 2022-04-14 202.126.90.135

энэ байгууллагыг татан буулгаххэрэгтэй

Avatar

Зочин 2022-04-14 202.126.90.92

МАН ирээдзйг бэлтгэдэг сонгуулын үеээр идэвтэй ажилдаг байхаа.

Avatar

Бэлтгэдэг 2022-04-14 202.131.251.130

Баярцогт, Сайнханбилэг гэсэн агуу луйварчид энэ байгууллагыг дамжиж ирсэн шүү. ө.х. луйварчдыг бэлтгэдэг бааз.

Avatar

Зочин 2022-04-14 103.80.210.183

энэ байгууллага залучуудыг эвдэж авилгад сургадаг газар. залуусын төлөө юу ч хийхгүй жагсаал хийж ч чадахгүй ёстой хог болсон. сайханбилэг эндээс урвагч болж төгссөн дөө.

Avatar

Зочин 2022-04-14 122.201.31.199

ТҮРЭЭСИЙН МӨНГӨ НЬ ЭЛБЭГЭЭГИЙН ХАРМААНД ОРДОГ

Avatar

Зочин 2022-04-14 202.126.88.194

БОГЦ БАРИГЧИДЫН ОРДОН

Avatar

Зочин 2022-04-14 64.119.24.5

ЗАЛУУСЫН ГЭХ ЭНЭ БАЙГУУЛАГУУД НАМ ДАГСАН ДОЛДОЙ ДАРАГЫН БӨХС ДОЛООЧ ГУТАЛ ҮДЭЖ ЦҮНХ БАРИЖ ГҮҮДЭГ АРЧААГҮЙ ГӨЛӨГҮҮДЭЭР ДҮҮРСЭН АРД ТҮМЭНД ЯМАРЧ ХЭРЭГҮЙ БАЙГУУЛАГ ЭНЭ БАЙГУУЛАГААС АРХАНГАЙН ЯРУУ НАЙРАГЧ ХЭМЭЭХ МӨНХБАТ МЭТИЙН ХҮМҮҮС ДАРАГЫН БӨХС ДОЛООЖ ДЭЭШЭЭН ГАРЧ ТОМ ХУЛГАЙЧ БОЛДОГ ЮМ МӨНХБАТ ХУЛГАЙЧ ӨНӨӨДӨР ЯМАР ИХ БАЯЖСАНЫ ХАР Л ДАА ӨНӨӨЧ ИХ ХУРАЛ СУУЖ Л БАЙНА ЦӨӨН НЬ БӨХС САЙН ДОЛООЖ МӨНХБАИ ШИГ БОЛНО

Avatar

Зочин 2022-04-14 66.181.161.120

Соц.нийгмийн үед хувь хүмүүс (ахмадууд гээд байгаа?) мөнгөө нийлүүлж барилга байрих ямар ч боломж байгаагүй, тэр үеийн намзасаг зөвшөөрдөг ч үгүй байсан!! МЗХ-ны энэ барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьсан юм! 1990-ээд оны эхээр энэ барилгын өмчлөлийн асуудлаар маргаан үүсч, хуулийн байгууллага хянаж үзээд хэдийгээр улсын хөрөнгөөр барьсан ч гэсэн залуучуудын байг-гад зориулсан тул гээд МЗХ-д шилжүүлсэн юм! Д.Бямбасүрэн угай сайн мэдэж байгаа даа?!!

Avatar

Зочин 2022-04-14 66.181.161.120

Гэтэл амбицтай хэдэн банди нарын хувийн орлогын эх үүсвэр болоод байгаа бол төр хурааж авах хэрэгтэй!!! Оюун-Эрдэнэ хүү энэ асуудлыг зоригтой нэгмөр шийдээрэй!! Ер нь 1990-ээд оны эхээр олон нийтийн байгууллага гэдэг нэрээр олон бүлэглэлүүд ийм замаар үл хөдлөх хөрөнгө завшсан шүү!!! Соц. нийгмийн үед хувь хүмүүс барилга байшин барих байтугай өдрийн хоолоо яая гэсэн хэмжээнд л амьдарч байсан юм чинь дээ! Цалингаас цалингийн хооронд амь зогоож байсныг 60-аас дээш насныхан мэднэ дээ??

Avatar

Зочин 2022-04-14 103.212.118.103

business hiih chadvargui, heden zalitai humuus muljuud suudag bololtoi.

Avatar

Зочин 2022-04-14 139.5.218.161

Энэ байгууллагыг татан буулгая хэдэн одон медаль зарсан хүмүүс л байдаг ш дэ

Avatar

зочин 2022-04-14 103.111.68.3

Цүнх баригч албан тушаал горлигсод эндээс гарч байгаа биз дээ. Дуудлага худалдаагаар зараад мөнгийг нь цахилгаан станцын сахүүжилтэнд нэмрэлчих. Ирэх жилээс хот хөлдөнө гээд байгаа биз дээ.

Avatar

Иргэн 2022-04-14 124.158.119.35

түрээсээр дүүрэнг одоо л мэдэж байга юмуу. миний мэдхийн 20 жил битүү хэвлэл, зурагчин гэм түрээсээр дүүрэн л бсндаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж