"Твиттер"-ийн хөрөнгө оруулагч Элон Маскийг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

"Твиттер"-ийн хөрөнгө оруулагч Элон Маскийг шүүхэд өгөв

"Твиттер"-ийн хөрөнгө оруулагч Элон Маскийг шүүхэд өгөв

Элон Маск "Твиттер" компанийн хувьцаанаас томоохон хувийг худалдаж авсан. Тус компанийн нэрээ нууцалсан хувьцаа эзэмшигч Элон Маскийг худалдан авалтаа нуусан бөгөөд хувьцааны үнэд нөлөөлснөө мэдэгдээгүй гэх хэргээр шүүхэд өгчээ. "Тесла"-гийн гүйцэтгэх захирал дөрвдүгээр сарын 4-ний өдөр Твиттерийн 9.2 хувийн хувьцааг худалдаж авснаа зарлав. Тухайн үед сошиал медиа компанийн хувьцааны ханш өссөн байна.

Холбооны худалдааны хуулиудад хөрөнгө оруулагчид 10 хоногийн дотор ямарваа компанийн таван хувиас илүү хувьцааг авсан бол Үнэт цаас, биржийн хороо (SEC)-нд мэдэгдэхийг шаарддаг. Маск гуравдугаар сарын 14-нд хувьцаагаа худалдаж авсан боловч дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл олон нийтэд мэдээлээгүй.

Шүүхийн нэхэмжлэлд Элон Маск таван хувиас илүү худалдан авалт хийсэн ч олон нийтэд мэдээлээгүй ба "Твиттер" компанийн хувьцааг буурсан үед худалдан авах боломжтой болсон гэжээ. Нью-Йоркийн холбооны шүүхэд Мягмар гаригт нэхэмжлэл хүргүүлсэн байна. Маскийн буруутай үйлдлээс болж "Твиттер"-ийн ашгаа алдсан хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс шүүхэд хандсан гэж тус хөрөнгө оруулагч нэхэмжлэлдээ дурджээ.

Маск өөрийн эзэмшлийн хувийг ил болгосны дараа "Твиттер"-ийн хувьцаа 27 хувиар өсч, 39.31-49.97 ам.доллар болж нэмэгджээ. Нэхэмжлэгч Маск хөрөнгө оруулалтаа илчлэхээс өмнө "Твиттер"-"ийн 35 хувийн хувьцааг 1373 доллар буюу дундаж үнэ 39.23 ам.доллараар зарсан байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж