Polaroid
Eyewear болон
RealD хамтран “Polaroid Premium 3D Eyewear” нэртэй хээнцэр загварын 3D нүдний шилний
коллекци гаргалаа. Энэхүү шинэ брэндийн нүдний шил нь 3D кино театруудад хэрэглэх боломжтойн дээр хэт ягаан туяаны
хамгаалалттай учир энгийн үед ч нарнаас хамгаалах зориулалтаар зүүж болох гэнэ.
Мөн хүүхдийн болон том хүний размераар хийгдсэн учир гэр
бүлээрээ худалдан авах боломжтой аж.
Одоогоор үйлдвэрлэгчдийн зүгээс худалдаанд гаргах хугацаа
болон үнийн талаар мэдээлэл хийгээгүй байна.
Н.Наран