Марин Ле Пен Оросын байгалийн хийн эсрэг хоригийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Марин Ле Пен Оросын байгалийн хийн эсрэг хоригийг эсэргүүцэв

Марин Ле Пен Оросын байгалийн хийн эсрэг хоригийг эсэргүүцэв

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Марин Ле Пен ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжиж буй юм. Гэхдээ Оросын байгалийн хийн эсрэг авах хориг арга хэмжээг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Хэт барууны үзэлтэй улстөрч Ле Пен сонгуулийн эхний шатанд түүхэн дэх хамгийн өндөр санал авсны дараа хоёрдугаар шатны сонгуульд Эммануэль Макронтой ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм. Гэвч тэрбээр Украины дайны үеэр Оростой хэт ойр харилцаатай гэх шүүмжлэлд өртөж байв.

Францын "Интер радио"-д өгсөн ярилцлагадаа Марин Ле Пен "Францчууд газрын тос, байгалийн хийн эсрэг хориг арга хэмжээний үр дагаврыг амсахыг би хүсэхгүй байна. Гэхдээ бусад хориг арга хэмжээнд санал нэг байна" гэсэн байр суурь илэрхийлжээ.

Франц Европын бусад орнуудын нэгэн адил байгалийн хийн ихэнх хэсгээ Оросын дамжуулах хоолойгоор импортолж, орон сууцны болон арилжааны эрчим хүчний хэрэгцээнд ашигладаг. Гэвч Ле Пенийг өнгөрсөн хугацаанд Орос болон тус улсын ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжиж байсан тул өрсөлдөгчид нь шүүмжилсэн. Тэрбээр өмнө нь Крымийн хойгийг Орост нэгтгэхийг дэмжиж, 2017 онд тус асуудлаар олон улсын хориг арга хэмжээг цуцлахыг уриалж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж