Дарханы чиглэлд зорчих ачааны машины хөдөлгөөнийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Дарханы чиглэлд зорчих ачааны машины хөдөлгөөнийг зогсоолоо

Дарханы чиглэлд зорчих ачааны машины хөдөлгөөнийг зогсоолоо

Бүх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч буйн улмаас орон нутгийн замаар зорчиход хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс Тээврийн цагдаагийн алба болон аймаг, сумдаас сэрэмжлүүлэг мэдээ гаргажээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд цас орж, замын нөхцөл байдал хүндэрч буйгаас ачааны автомашинууд хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулсан байна. Тиймээс том оврын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ.

Тус аймагтай холбогдож тодруулахад “Хонгор сумын нутаг Хустайн даваа орчим замын зорчих хэсэг цасаар хучигдаж, том оврын ачааны автомашинууд хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон. Тиймээс ачааны автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон. Орон нутгийн авто замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, зам болон орчны нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж явахыг анхааруулан ажиллаж байна. Цаг агаарын байдал тогтворжтол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байхыг нийт иргэдэд сэрэмжлүүлж байна” гэлээ.

Дарханаас гадна Увс болон Булган аймгийн орон нутгийн замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна. Тиймээс та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна. Зайлшгүй шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд зорчихгүй байх нь зүйтэй. Одоогоор орон нутгийн замын нөхцөл байдал хэдий хугацааны дараа хэвийн болох нь тодорхойгүй байгааг албаны хүмүүс хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж