Мияазаки хамгийн их үзэн яддаг Холливудын кинонуудаа нэрлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Мияазаки хамгийн их үзэн яддаг Холливудын кинонуудаа нэрлэв

Мияазаки хамгийн их үзэн яддаг Холливудын кинонуудаа нэрлэв

Хаяaо Мияaзаки бол "Гүнж Мононоке", "Сүнснээс холдсон" зэрэг олон шилдэг бүтээлээрээ алдартай, өнөө цагийн хамгийн агуу уран бүтээлчдийн тоонд багтах нь дамжиггүй. Тэрбээр амьд мэт зураглалаараа хүүхэлдэйн киноны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, янз бүрийн чиглэлийн уран бүтээлчдэд урам зориг өгсөн нэгэн.

Хэдийгээр аниме зохиолч зодог тайлж буйгаа дэлхий нийтэд зарласан тэрбээр өөрийн эцсийн нэмэлт уран бүтээлээ хийхээр шийджээ. Тэрбээр одоо хүүхэд насны роман болох Ёшино Гензабурогийн "Чи яаж амьдардаг вэ?" төслөө ач хүүдээ зориулан бүтээж байна.

Миязаки олон жилийн турш АНУ-ын эсрэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Түүний ярилцлагуудаас авсан ишлэлээс үзвэл, Миязаки америкчуудын бүх зүйлд дургүй байдаг нь кино урлагийн салбарт ч хамаатай. Хэдийгээр тэрбээр Жон Фордыг дүр бүтээх санаа өгсөн гэж дурсан, 1946 онд бүтээсэн "Миний хайрт Клементин" киног өөрийн дуртай киноныхоо тоонд багтаасан ч Америкийн бусад алдартай кинонуудад дургүй аж.

Мияазаки "Америкчууд аливаа юмыг буудаж, дэлбэлдэг кино хийдэг. “Бөгжний эзэн" кино ч ялгаагүй. Үй олноор нь хомроглон устгах тухай гардаг. Холливудын томоохон продакшны "Бөгжний эзэн" зэрэг бүтээлийг АНУ-ын олон улсын бодлоготой харьцуулдаг. Афганистан дахь үйл ажиллагаа зэрэг нь хүчирхийллийг бүтээсэн бол тухайн хүчирхийллийг АНУ кино бүтээлээрээ сурталчилдаг" гэж хэлжээ.

Тэрбээр мөн Стивен Спилбергийн алдарт “Индиана Жонс” киног маш их шүүмжилсэн байна. Колоничлолын дараах улс орнуудад капитализмаас үүдэлтэй олон асуудлыг хөндөж, Мияaзаки гэм зэмгүй, цэвэр зугаа цэнгэлийн тулаант кино дотор агуулагдаж буй улс төр, арьс өнгөний зүйрлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: FOROUT MAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж