Монгол баг Мэйжорт оролцож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Монгол баг Мэйжорт оролцож чадах уу?

Монгол баг Мэйжорт оролцож чадах уу?

Цахим спортын "CS:GO" төрлийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц Мэйжор тэмцээн ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Бельгийн Антверпен хотноо эхэлнэ. Нэг сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох учиртай.

Энэхүү тэмцээнд оролцох эрхийн төлөө Монголын “IHC Esports” баг өрсөлдөх гэж байна. Тус багийн хувьд өнөөдөр /2022.04.13/ Румыныг зорьсон бөгөөд Ази, Номхон далайн орнуудад оноогдсон хоёр эрхийн төлөө тэд Хятадын “Tyloo”, Австралийн “Looking For Org”, “Renegades” багуудтай хүч үзэх юм.

Эрхийн төлөөх тэмцээн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэлнэ.

IHC багийн бүрэлдэхүүн:

  • Б.Гарьдмагнай /bLitz/
  • Б.Бат-Энх /kabal/
  • Б.Баатархүү /Bart4k/
  • Г.Есөнтөмөр /nin9/
  • М.Содбаяр /Techno4K/
  • Б.Тэнгис /sk0R/
  • Э.Баянбат /maaRaa/

Өмнө нь Монгол баг Мэйжор тэмцээнд оролцож, стикертэй болж байсан түүх үгүй. Харин Г.Эрдэнэцогт /erkaSt/ Австралийн “Grayhound” багийн бүрэлдэхүүнтэй байхдаа 2019 оны Берлиний Мэйжорт оролцож байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж