Рианна өнгөрсөн нэгдүгээр сард хамтрагч A$AP Rocky-тэй хүүхэдтэй болсноо зарласнаас хойш загварлаг, зоримог дүр төрх, хээнцэр өмд, тунгалаг даашинз, гинжний сонголтоороо шүтэн бишрэгчдээ гайхшруулсаар байна. Одоо тэрбээр Америкийн "Vogue" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын онцлох одоор шалгарч, Алаяагийн галт улаан нэхсэн тортой биетэй хувцас, түүнд тохирсон бээлий өмсөн, сэтгүүлийн нүүрийг чимж байна.
Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин бүсгүй жирэмсний үед тохиолдсон үйл явдлууд болон өөрийн биеэ бусдаас нуухгүй байх шийдвэрийн талаар ярьсан байна. Тэрбээр "Vogue" сэтгүүлд “Би бие давхар болсноо мэдээд хэзээ ч жирэмсэн эмэгтэйн хувцасны тасгаар үйлчлүүлэхгүй гэж бодсон. Учир нь энэ биеэ өвөрмөц хувцаслах нь хамаагүй хөгжилтэй” гэж ярьжээ.
Анни Лейбовицын зураг авалтад Рианна загварын долоо хоногийн үеэр Парисын зочид буудлын тансаг өрөөнд олон янзын дүр төрх харуулсан. Жан Пол Голтиерийн гайхалтай нөмрөгтэй кутюр даашинз, Рик Оуэнсийн улаан богино хүрэм, урт банзал чуулга өмсөж, хэвлий хэсгээрээ товойсон төрхөө харуулсан байна. “Marc Jacobs”-ын дэртэй цувыг “Savage X Fenty”-ийн товчтой хослуулжээ.
Тэрбээр ярилцлагадаа "Би одоо олон зүйлд тийм гэж хэлэх байх гэж бодож байна. Учир нь бүх зүйл өөрчлөгдсөн" гэж ярив. "Эхэндээ би ямар нэгэн ид шидийн өөрчлөлт хүлээж байсан ч үнэхээр би бол энгийн л хүн" гэжээ.
Рианна болон A$AP Rocky нар хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй байж. Гэхдээ давхар биетэй болсон цагаасаа хойш Рианна улам аз жаргалтай байж, ирээдүйд мэндлэх үрийнхээ төлөө цаг, хором, мөч бүрийг хайрлана гэв.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ