ЕХ: ОХУ-аас буруу ташаа мэдээлэл тарааж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

ЕХ: ОХУ-аас буруу ташаа мэдээлэл тарааж байна

ЕХ: ОХУ-аас буруу ташаа мэдээлэл тарааж байна

Европын Холбооны улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар өнөөдөр /2022.04.13/ Украины дайнтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески "АНУ-ын байр суурь тодорхой байгаа. Гуравдугаар сарын 20-нд Европын холбооны улсаас Украинтай талаар зүй зохистой мэдээлэл гаргасан. Хэрэвзээ бид ОХУ-д байсан бол ийм мэдээлэл хийхгүй байсан гэж бодож байна. ОХУ-д хэвлэлийн эрх чөлөө байнга зөрчигдөж байдаг.  Орос улс нь фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг мэдээллийн сүлжээнээс салсан.  Мөн хууль баталж, дайны талаар зохисгүй мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хариуцлага тооцож байгаа нь маш зохисгүй. Оросын дайн бол маш их харгис түрэмгийлэл гэдгийг давтан хэлж байна. Хот, барилгыг нь сүйрүүлж байгаа нь хүмүүнлэгийн маш их хямралд хүргэж байна.  Путин Украинд занахийлэхийн  зэрэгцээ бусад улс орны аюулгүй байдалд харш үйлдэл гаргаж байна.  Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эрс буруутгаж байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.  Ингээд Монголын хэвлэл мэдээллийнхний асуултад Элчин сайдууд хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.


-Европын улс орнууд  Оросоос эрчим хүчний их хамааралтай. Эрчим хүч худалдан авахын тулд Орос руу жилдээ 800 сая евро шилжүүлдэг.  Энэ нь өөрөө Оросын дайныг санхүүжүүлж байгаа үйлдэл биш үү. Энэ хамааралтай байдлаас яаж гарах вэ?

-Европын холбооны улсууд ОХУ-аас эрчим хүч импортолж байна. Тэгэхээр эдийн засгийн санкц бидэнд маш нэлээд хохирол дагуулна. Гэхдээ эрчим хүчний өөр эх үүсвэр хайж байна. Зарим улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Зарим нь цөмийн эрчим хүчийг ашиглахад анхаарч байна. Европын улс орнууд ОХУ-аас авдаг газрын тос, байгалийн хий, нүүрсний импортоо бууруулах чиглэлээр ажиллана. Монгол Улс ч  тодорхой хэмжээний эрчим хүчийг Оросоос авдаг. Тиймээс Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг зүйтэй гэж бодож байна. Монгол Улс сэргээгдэх  эрчим хүчний хангалттай нөөц боломж бий.  Тиймээс Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалах үүднээс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой.   Монгол Улстай  хүлэмжийн хийг бууруулах, ногоон эрчим хүч үйлдвэрлэх талаар хамтран ажиллаж байна. Оросод тавьсан хориг арга хэмжээний нөлөөлийг Монголд бууруулах асуудал хамтын ажиллагааны хүрээнд том байр суурийг эзлэж байгаа.

-Монгол Улс Орос-Украины асуудалд төвийг сахисан байр суурь баримтлаж байгаа. Гэхдээ Монгол Улс ОХУ-ын Засгийн газартай  хамтран байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхээр болсон.  Ирээдүйд энэ төсөл хэрэгжих юм бол Европын холбооноос ямар реакци үзүүлэх бол?

-Монгол Улсын эрчим хүчний салбарт өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа. Нар, салхины эрчим хүчийг түлхүү ашиглах хэрэгтэй гэдгийг санал болгож байгаа.

-Финланд, Швед зэрэг улсыг НАТО-д элсэхгүй байх мэдэгдлийг ОХУ гаргасан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн үү?

-Аливаа ардчилсан улс орон НАТО-д элсэх өргөдлөө гаргах эрхтэй. Швед, Финландын хувьд энэ эрхээ эдэлж өргөдлөө гаргасан гэж ойлгож байгаа. Европын бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад НАТО-гийн үүрэг их юм.

-Хориг арга хэмжээтэй холбоотойгоор Монголд сөрөг нөлөө үүсэхэд Европын холбоо хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?

-Оросын хоригтой холбоотойгоор Монголын эдийн засагт болзошгүй нөлөөлөл үзүүлбэл цаг тухай бүрт нь тодорхой дэмжлэг үзүүлээд явна.Монгол Улсын хувьд өнөөдөр үг хэлэх эрх чөлөөтэй, ардчилалтай орон болохоо харуулж байгаа.  Гэхдээ  кибер халдлага Монголын ардчилалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ чиглэлээр Монголтой хамтарч ажиллана.  Буруу ташаа мэдээлэл Оросоос ямар их түгээж байгааг харж байна.  Зарим нэг мэдээллийг сувгуудийг хориглосон. Учир нь үзэн ядалтыг түгээж, тэр сэдэл санааг хөөрөгдөж байгаа сувгуудыг хориглосон. Харин Монгол Улсын хувьд хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөтэй мэдээллээ солилцох нээлттэй, бүрэн чөлөөтэй. Украины ард түмнийг талцуулж, хуваах оролдлого  хийж байгааг эрс буруутгаж байна. Бүрэн эрхэт тусгаар тогтносон улсыг түрэмгийлсэн явдалд Орост хориг тавьсан.  Хууль бус түрэмгий байдлаа зөвтгөх буруу ташаа мэдээлэл цацаж байна.  Монголын ард иргэд бүх төрлийн мэдээллийг авч байна.  Тиймээс мэдээллийнхээ тэнцвэртэй байдлыг хангаж байна. ОХУ-аас ирж байгаа  буруу ташаа мэдээллийг няцааж, үнэн зөв мэдээллийг  өгнө гэдэгт итгэж байна.

-Хориг арга хэмжээний хувьд Европын холбоо ямар арга хэмжээ авч байгаа талаар танилцуулахгүй юу?

-Чех орон Орос, Беларусийн иргэдэд виз олгохоо больсон байгаа. Харин гишүүн орнуудын хувьд виз олгох нь бүрэн эрхийн асуудал. Виз холбоотойгоор гишүүн орон бүр өөрийн бодлоготой.  Зарим орнууд тодорхой хүмүүсийг хар жагсаалтад оруулж виз гаргахгүй байгаа.  Бид аль болохоор зорилтот хориг арга хэмжээ авч байна. Удахгүй  ОХУ-д зургаа дахь хориг арга хэмжээгээ авах талаар ярьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж