Путин Холбооны аюулгүй байдлын албаны 150 төлөөлөгчийг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Путин Холбооны аюулгүй байдлын албаны 150 төлөөлөгчийг чөлөөлөв

Путин Холбооны аюулгүй байдлын албаны 150 төлөөлөгчийг чөлөөлөв

Их Британийн “Times” сонинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны аюулгүй байдлын алба /ФСБ/-ны 150 ажилтныг ажлаас нь халж, заримыг нь баривчилсан гэж мэдээлэв. Тус халагдсан болон баривчлагдсан албаны хүмүүс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг Оросын тойрог замд байлгахын тулд үйл ажиллагаа явуулдаг хэлтэст харьяалагддаг гэж мэдээлжээ. Тус сонинд ФСБ-ынхан түрэмгийлэл болохоос өмнөх Украины нөхцөл байдлын талаар Кремльд ташаа мэдээлэл өгсөн гэж бичсэн байна.

В.Путин 1998 онд ФСБ-ын захирлаар ажиллаж байхдаа тус хэлтсийг байгуулжээ. Түүнийг тус хэлтсийн даргыг Москва дахь шорон руу илгээсэн гэж "Тimes" нэмж мэдээлж, энэ нь Путин түрэмгийллийн асуудалд хэр нухацтай хандаж байгаагийн дохио гэж ажиглагчид үзэж байна.

ФСБ-ын хэлтсийн даргыг гэрийн хорионд оруулсан байж магадгүй гэж Оросын бие даасан интернэт мэдээллийн хэрэгсэл гуравдугаар сард мэдээлсэн. Мэдээлэлд дурдсанаар, тагнуулын ажилтнууд цэргийн ажиллагаанд хариуцлага хүлээсэн гэсэн шүүмжлэлд өртөж байна.

Эх сурвалж: NHK-JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж