Пентагоны тагнуулын агентлагийн мэдээлснээр, Хятад, Орос улс хамтран тагнуулын сансрын хөлөг онгоцоо нэмэгдүүлж байна. Мөн АНУ-ын хиймэл дагуул руу довтлох зэвсгийг хөгжүүлж, байршуулсаар байна.
Хятад болон Оросын тухай тайланг Мягмар гаригт АНУ-ын Батлан хамгаалах яам олон улсын үйл ажиллагаа дээр үндэслэн гаргажээ. Тиймээс Пентагоны зүгээс АНУ-ын сансар судлал, сансрын командад хүчээр аюул заналхийлж байна гэж үзэж байна.
"Хятад улс хиймэл дагуулыг тасалдуулах, эвдэх, гэмтээх янз бүрийн төвшний лазерь зэвсэгтэй. Тус зэвсгүүдийн эсрэг хиймэл дагуул эсэргүүцэл үзүүлэх боломж хязгаарлагдмал" гэж тагнуулын агентлаг мэдэгдэв. Мөн "Хятад улс оптик бус хиймэл дагуулын бүтцэд аюул заналхийлэл учруулах өндөр эрчим хүчний систем ашиглаж магадгүй юм" гэв.
Хятадын тагнуул, тандалт, тагнуулын хиймэл дагуулын флот жилээс жилд өргөжиж байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Хятадын тагнуулын 250 гаруй систем бүртгэгдсэн. Энэ нь АНУ-ын дараа орох тоо хэмжээ бөгөөд 2018 оноос хойш Хятадын тойрог замд байгаа системийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэж тайланд дурджээ.
Хятадын Ардын чөлөөлөх арми дэлхийн “ISR” системийн тал орчим хувийг эзэмшиж, ажиллуулдаг. Тус системийн ихэнх дэлхий даяар, ялангуяа Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ болон холбоотны хүчнийг хянах, зорилтот бүлэгт чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Эдгээр хиймэл дагуулууд нь ХАЧА-д Солонгосын хойг, Тайвань, Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгис зэрэг бүс нутгийн болзошгүй галын цэгүүдийг хянах боломж олгодог.
Үүний зэрэгцээ Орос улс АНУ-ын сансар огторгуйн хараат байдлыг "Ахиллесийн өсгий" мэт үзэж байгаа аж. Энэ нь "АНУ-ын сансарт суурилсан үйлчилгээг саармагжуулах, эсвэл үгүйсгэхийн тулд эсрэг сансрын системийг үүсгэнэ. Магадгүй хиймэл дагуулыг гэмтээх чадвартай лазерийг хээрийн туяанд оруулах болно" гэж Батлан хамгаалах яамны агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: THE SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ