Байден баяжих нь баараггүй болов

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Байден баяжих нь баараггүй болов

Байден баяжих нь баараггүй болов

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.04.12/ хийн түлшний үнийг бууруулах төлөвлөгөөгөө Айова мужид танилцуулжээ. Тус улсын инфляци сүүлийн 41 жилийн хугацаанд дээд цэгтээ тулаад буй тул хийн үнийг галлон тутамд 10 центээр бууруулах болсон байна.

Энэ үеэр Байдены энгэр дээр шувууны сангас унажээ. Цагаан ордны албан тушаалтнууд үүнийг эрдэнэшиш гэж хэлсэн ч шувууны сангас байна гэсэн хошигнол олон нийтийн сүлжээгээр тэр даруй тархав. Түүний хүрэм толбо болсны дараа тэрбээр 20 гаруй минут үргэлжлүүлэн ярьжээ. Байден 2020 оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа Айовад айлчилсан нь энэ юм.

Айова мужийн иргэд Байденыг халуун дотноор хүлээж авсан ч айлчлал өө сэвгүй, төгс байж чадсангүй. Хөгжилтэй жиргээнүүд цахим сүлжээнд цөөнгүй харагдсан ба “Шувууд хүртэл ууртай байна, дараагийнх нь юу байх бол?”, “Байден ганцаараа хүндэрдэг юм биш” гэх мэтээр жиргэжээ.

Тэрбээр Айова муж дахь “POET” био боловсруулах үйлдвэрт төлөвлөгөөгөө танилцуулсан. “POET” нь биоэтанол үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг Өмнөд Дакота мужид төвтэй био түлшний компани юм. Тус үйлдвэр нь жилд 40 сая бушель дотоодын эрдэнэшишийг 130 сая галлон этилийн спирт болгон хувиргадаг ажээ.

Хийн түлшний үнэ бууруулах төлөвлөгөөний хүрээнд зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл этилийн спиртийн хольц ашигладаг “E15” бензиний хэрэглээг сунгана гэв. “E15” нь жилийн турш зарагддаг “E10”-аас арай хямд бөгөөд 15 хувийн этилийн спиртийн агууламжтай. АНУ-ын бензиний 98 хувь “E10” буюу 10 хувийн этилийн спирт, 90 хувийн бензиний холимог байдаг аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж