Викториа Бекхэм сүйт бүсгүйгээс илүү олны анхаарлыг татжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Викториа Бекхэм сүйт бүсгүйгээс илүү олны анхаарлыг татжээ

Викториа Бекхэм сүйт бүсгүйгээс илүү олны анхаарлыг татжээ

Хөлбөмбөгийн супер од Дэвид Бекхэмийн том хүү өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр хуримаа хийсэн. Өдгөө 23 настай Брүүклин, 27 настай жүжигчин бүсгүй Никола Пелтз нар Флорида мужийн Палм Бичэд хуримын ёслолоо хийсэн юм. Тэд 2020 оны долдугаар сард сүй тавьжээ.

Хуримд сүйт бүсгүйгээс дутахааргүй олны анхаарлыг татсан хүн бол Брүүклиний ээж, “Spice Girls” хамтлагийн дуучин Викториа байв. Тэрбээр саарал өнгийн торгомсог материалтай үдшийн даашинзаар гангарсан бөгөөд хоёр сая фунт-стерлингийн үнэ хүрэх алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлтээр гоёжээ.

"ROX Diamonds & Thrills" брэндийг үүсгэн байгуулагчийн таамагласнаар, Викториагийн зүүсэн хүзүүний зүүлтийн алмааз 15 карат орчим аж.

Викториагийн үдшийн даашинз түүний өөрийн загварын брэндийнх аж. Тэрбээр хуримд зориулан цагаан өнгийг нь зориуд өөрчилсөн бөгөөд далайд тусах сарны тусгалаас санаа авч, өнгийг нь гаргасан байна.

Тус даашинзыг бүтэн баг 5-6 хоног сууж урласан бол торгомсог материалын тухайд Италид үйлдвэрлэжээ. Өдгөө 47 настай Викториа хамтлагаа тарсны дараа хувцас загварт хүч үзэж, нэлээд амжилттай энтерпрейнер болсон.

Хуримын ёслол дээр Дэвид Бекхэм "Dior" брэндийн костьюм өмссөн байжээ.

Сүйт бүсгүйн ээж ч мөн Викториа Бекхэмийн загварын брэндийн даашинзаар гангарчээ.

Эх сурвалж: DAILMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
13
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
10
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж