Путины ойрын холбоотныг олзлогдсон украинчуудаар солино

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Путины ойрын холбоотныг олзлогдсон украинчуудаар солино

Путины ойрын холбоотныг олзлогдсон украинчуудаар солино

Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр /2022.04.13/ Киевт баривчлагдсан, Кремлийг дэмжигч олигархи Виктор Медведчукийг ОХУ-д олзлогдсон украинчуудаар солих санал тавив. Виктор Медведчук нь Украины хамгийн чинээлэг хүмүүсийн нэг боловч Москватай ойр дотно харилцаатай гэдгээрээ асар их маргаан дагуулдаг хүн юм. Тэрбээр Оросын түрэмгийлэл эхэлсний дараа гэрийн хорионд орсон боловч оргосон байжээ.

ОХУ-д нэгтгэсэн Крымийн баялгийг хулгайлахыг завдсан, Украины цэргийн нууцыг Москвад задруулсан гэх үндэслэлээр түүнийг өнгөрсөн жилээс хойш гэрийн хорионд оруулсан. Өдгөө 67 настай бизнесийн магнат Медведчук нь ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг найз нөхдийнхөө тоонд оруулдаг бөгөөд түүний бага охин Дарьяагийн загалмайлсан эцэг гэж хүртэл хэлэгддэг байна. Медведчукийн гурван телевизийг ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хаажээ.

Зеленский телеграмд нийтэлсэн бичлэгтээ “Би танай энэ залууг Орост олзлогдсон охид, хөвгүүдээрээ солихыг санал болгож байна. Медведчук бол нэг жишээ. Хуучны олигархи чинь хүртэл зугтаж чадсангүй” гэжээ.

Украины эрх баригчид Кремлийг дэмжигч олигархийг баривчилснаа өчигдөр /2022.04.12/ зарласан. Виктор Медведчукийн Украины армийн дүрэмт хувцас өмссөн, гарандаа гавтай зургийг Зеленский цахим сүлжээнд нийтэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж