“Энэ цагийн илгээлтийн эзэд”  реалити шоуны ялагч таван хошуу мал гардан авчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

“Энэ цагийн илгээлтийн эзэд”  реалити шоуны ялагч таван хошуу мал гардан авчээ

“Энэ цагийн илгээлтийн эзэд”  реалити шоуны ялагч таван хошуу мал гардан авчээ

Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз монгол малчны амьдрал, нүүдэлчин ахуй, уламжлалт соёлыг орчин цагийн залууст сурталчлан таниулахаар “Энэ цагийн илгээлтийн эзэд”реалити шоу нэвтрүүлгийг санаачлан бүтээжээ.

Нэвтрүүлгийн оролцогчид Хэнтий аймгийн Биндэр суманд 14 хоногийн туршид хавар цагийн   бэрхшээлтэй нүүр тулж малчин айлын өдөр тутмын ажилд гар бие  оролцсон байна. Малчдын залуу халаа багасаж хүүхэд залуус нь хот суурин бараадах болсон энэ цагт  орон нутагтаа  дуртай зүйлээ хийн, эрүүл аюулгүй, эко орчинд мал маллан амьдрах бололцоо байгаа гэдгийг энэхүү шоу харуулахыг зорьжээ. Дэлхийн сүүлчийн нүүдэлчин ард түмэн гэгдэж байгаа манай орны малчдын амьдрал тэр чигтээ тэсвэр хатуужил, үнэт соёлын  өв юм.  Энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэнгэр газар, мал ахуйтайгаа уялдаа холбоо бүхий малчин хүний давтагдашгүй соёлыг түгээн дэлгэрүүлэх нь өнөө цагийн бидний үүрэг.

Харин “Энэ цагийн илгээлтийн эзэд” реалити шоуны хувьд нүүдэлчин  соёлыг дагасан үнэт өв уламжлал, ахуй соёлтой холбоотой даалгавар гүйцэтгэн өрсөлдөж жүжигчин Э.Лувсанцэрэн буюу Лууяа ялагчаар тодорсон бөгөөд түүнд Монголын Үндэсний Малчин телевизийн зүгээс монгол түмний таван эрдэнэ хэмээн бэлгэшээдэг таван хошуу малыг ашиг шимийг нь хүртэн явахыг ерөөж гардуулан өгчээ. Нэвтрүүлэг гарсан цагаас эхлэн үзэгчдийн зүгээс өдрөөс өдөрт холдож байгаа монгол ахуйдаа өөрсдөө болон үр хүүхдээ ойртуулмаар байна хэрхэн оролцох вэ гэсэн хүсэлтүүд Малчин телевизд  их иржээ. Мөн аймаг сумдын удирдлагууд  өөрийн нутаг орондоо хамтран зохион байгуулах талаар олон саналууд ирсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж