ЗГ: Ажлын хэсэг хилийн дөрвөн боомтод ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

ЗГ: Ажлын хэсэг хилийн дөрвөн боомтод ажиллана

ЗГ: Ажлын хэсэг хилийн дөрвөн боомтод ажиллана

НЭМЭЛТ: 16.00 ЦАГ

Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна. Экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг маргаашаас хилийн дөрвөн боомтод ажиллах юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “Санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 130 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ дөрөвдүгээр сард багтаан 150 сая ам.доллар нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд 4.6 сая тонн нүүрс байна. Тусдаа гарц нээж, нэг сарын дотор экспортлох боломжтой” гэж ярьжээ.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтжээ. Тус хуулийг шинэчлэн баталснаар,

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.

-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байна.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд, хууль санаачлагчид уламжлахаар тогтсон байна.

Товч мэдээ

Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдийн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Дашийн Билэгдоржийг томиллоо.

Компакт гэрээний хүрээнд барих Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны зургадугаар сард бэлэн болгосон байх шаардлагатайг харгалзан, нэн тэргүүнд хийгдэх ажлын хэмжээ, хүчин чадал, төсөвт өртгийг тооцож, хэрэгцээт хөрөнгийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав.


ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН КОНЦЕССИЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАВ

НЭМЭЛТ: 11:30 ЦАГ 

Засгийн газрын хуралдаанаар хэмнэлтийн горимтой холбоотой болон төрийн өмчтэй холбоотой зарим асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй концессийн гэрээг зогсоож, төрд авахаар шийдвэрлэжээ.

"Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тус компани 2014 онд концесын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмших болсон билээ. Өөрөөр, хэлбэл өнгөрсөн 2012-2016 онд хийгдсэн Д.Эрдэнэбилэг гэх эрхэмтэй холбоотой төрийн өмчийн хувьчлалуудыг төр эргэж харж эхлээд буй. Тухайлбал, "Хөтөлийн Цемент Шохой" үйлдвэрийн төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.


ЗГ: БАНКИЙГ ХК БОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

НЭМЭЛТ: 10:30 ЦАГ

Засгийн газрын хуралдаанаар:

– Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,

– Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,

– Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,

– Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газар /2022.04.13/ хуралдаж байна. Тус хуралдаанаар эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт болон төрийн байгууллагууд ямар хэмнэлт хийх талаар хэлэлцэн, Засгийн газрын тогтоол батлахаар болжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Эргэн сануулахад өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газар "Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,

  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,
  • Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
  • Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,
  • Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,
  • Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж