Японы автомашины хамгийн том концерн “Тоёота Мотор” энэ оны тавдугаар сард дэлхий даяар автомашины үйлдвэрлэлээ 700 мянга буюу анх төлөвлөж байснаас даруй 10 хүртэл хувиар бууруулахаар болжээ. Энэ тухай Лхагва гаригт “Nikkei” сонин мэдээлэв.
Үүний зэрэгцээ Япон дахь үйлдвэрүүдийн автомашины үйлдвэрлэл бага зэрэг буюу ойролцоогоор 200 мянган ширхэгээр буурах аж. Ирэх тавдугаар сард “Тоёота”-гийн гадаадын үйлдвэрүүдийн угсрах шугамаас ердөө 500 мянган машин гарах бөгөөд энэ нь хүлээгдэж байснаас 100 мянгаар бага хэмжээ аж.
“Nikkei” сонин “Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, зарим улс оронд, тэр дундаа Хятадад Covid-19-ийн тархалтын эсрэг хязгаарлалтыг сэргээсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан” гэж мэдээлжээ.
“Тоёота” өнгөрсөн 2021 онд 10,495.548 автомашин борлуулсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Үүний зэрэгцээ тус концерний автомашин үйлдвэрлэл 2020 онтой харьцуулахад 9.4 хувиар өсч, 10,076.246-д хүрчээ.
Эх сурвалж: TASS, NIKKEI