Нью-Йоркийн метроны буудал дээр олон хүн буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн метроны буудал дээр олон хүн буудуулжээ

Нью-Йоркийн метроны буудал дээр олон хүн буудуулжээ

Нью-Йорк хотын нэгэн метроны буудалд өглөөний оргил цагаар зэвсэгт этгээд хүмүүс рүү бууджээ. Таван хүн бууны суманд өртөж, 13 хүн бэртэж гэмтсэн байна.

"Орон нутгийн цагаар Мягмар гаригийн өглөөний 08:30 цаг орчимд "Sunset Park" дахь 36 дугаар метроны буудалд буун дуу гарсан" гэж цагдаагийн газраас мэдээлэв. Хэргийн газраас тэсрэх төхөөрөмж олдсон бөгөөд одоогийн байдлаар зэвсэгт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Сэжигтэн улбар шар өнгийн барилгын хантааз өмсөж, хийн баг зүүсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Цагдаа нар гэмт этгээд халдлага үйлдэх болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн тавцан дээрээс гал нээж, зогсоол руу дөнгөж орж ирсэн шугамын галт тэрэг рүү утаат бөмбөг шидсэн байна. Энэ хэргийн улмаас хоёр чиглэлд дор хаяж дөрвөн галт тэрэгний шугам саатжээ.

Хотын захирагчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эрик Адамс Нью-Йорк хотын иргэдийг аюулгүй байдлын үүднээс энэ бүсээс хол байж, анхны тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг уриалав.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж