
Гадаад харилцааны яамны удирдах ажилтны өрөөнөөс өчигдөр их хэмжээний мөнгө алдагдсан тухай цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Тодруулбал, яамны гурван давхрын 310 тоот өрөө буюу Дипломат байгууллагын үйлчилгээ, ах ахуйн газрын дэд дарга М.Долгормаагийн албан өрөөнөөс 20 сая төгрөг алдагдсан байна. Дээрх дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Эрүүгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс өчигдөр өдрийн 17.30 цагийн үед очиж, хэргийн газарт үзлэг хийсэн байна. Одоогоор уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж буй гэнэ.
Н.Түвшин