Омикроны шинэ “XE” хувилбар бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Омикроны шинэ “XE” хувилбар бүртгэгдэв

Омикроны шинэ “XE” хувилбар бүртгэгдэв

Япон улсад омикроны шинэ хувилбар “XE”-ийн анхны тохиолдол бүртгэгджээ. Уг  хувилбар нь Их Британид хамгийн анх бүртгэгдсэн ба энэ сарын 5-ны өдрийн байдлаар 1125 тохиолдол болсон байна. Их Британи дахь хамгийн анхны тохиолдол нэгдүгээр сард бүртгэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Их Британиас хойш Тайланд, Энэтхэг, Израильд “XE” хувилбар бүртгэгджээ.

“XE” хувилбар нь гуравдугаар сарын 26-нд АНУ-аас Японд ирсэн 30 эргэм насны эмэгтэйгээс илэрчээ. Тухайн эмэгтэйд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэж Японы эрүүл мэндийн яам өчигдөр /2022.04.11/ мэдээлэв.

Энэхүү шинэ хувилбарыг рекомбинант гэж нэрлэдэг бөгөөд хоёр ба түүнээс дээш хувилбараар нэгэн зэрэг халдварласан тохиолдолд өвчтөний биед генетикийн материал холилдож үүсдэг ажээ. Омикроны BA1, BA2 дэд хувилбаруудын холимог нь “XE” хувилбар гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн уг шинэ хувилбар хэр ноцтой болох, вакцинд тэсвэртэй эсэх талаар дүгнэлт хийхэд арай эрт байна гэв.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж