
Долоо хоногийн турш од гаригсийн байрлал хонийнхонд эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Яг энэ үеэр л бие организм чинь сэргэх магадлал маш өндөр. Эрүүл амьдралын хэм хэмжээг эхлүүлэх, хууч өвчнөөсөө салахад сайн цаг байна. Ажил үйлс чинь өөдрөг байна. Удирдлагатай та хэл амаа сайн ололцоно. Ажилдаа дэвших ч магадлалтай.
Taurus-Үхэр, 20.04-20.05
Танай ордынхонд тааламжтай долоо хоног юм байна. Бага зэргийн хүчин чармайлт гаргахад л азын тэнгэрээр ивээлгэх нь. Ийм аятайхан боломжийг талаар тавиад суучихгүй байх хэрэгтэй. Амжилт таны уран бүтээл, амралт зэрэгт ирнэ. Хэрэв та зүтгэл гаргахгүй гээд суувал тэр нь сайн амралт болох ёстой. Спортын болон оюун ухааны уралдаанд орвол амжилт лавтай ирнэ.
Gemini-Ихэр, 21.05-21.06
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд сайнаар иргэн шийдэгдэнэ. Энэ үеэр өв залгамжлах эсвэл байртай холбоотой зээл төлөхөд ашигтай. Бас ирж буй янз бүрийн санал байвал нэгийг нь аваад хэрэгжүүлэхээр ажиллах хэрэгтэй. Харин зүтгэлээ нэмэгдүүлэх нь зайлшгүй. Хэрэв та үл хөдлөх хөрөнгийн маргаан заргатай бол бас л сайнаар шийдэгдэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найртай байна.
Cancer-Мэлхий, 22.06-22.07
Долоо хоног харилцаанд тус нэмэртэй. Танд одоо өөрийн санаа бодлыг илэрхийлэхэд тааламжтай үе учраас та өөрийгөө олон хүнд ойлгуулж чадна. Танд бусдыг ятган итгүүлэх чадвар нэмэгдсэн байгааг ашиглан ажил хэрэгч яриа хэлцэлд ороход сайн. Гэр бүлийн харилцаа шинэ өнгө амтаар дүүрэн байх нь. Ажил хэрэгч түнш эсвэл хайртай хүнтэйгээ бага зэргийн аялал хийхэд зүгээр.
Leo-Арслан, 23.07-22.08
Арслангийнхан энэ долоо хоног өөрийн материаллаг байдлаа дээшлүүлэхэд чинь тустай учир танд нэлээд ачаалалтай ажиллах хэрэгтэй болно. Нэмэлт орлого олохоор ажил олдож магадгүй юм. Энэ үеийн танд өгөх гол ашиг тус нь орлого амархан олдох боломжид л байна. Илүүдэл жингээ хасах нь бусад үеэс илүү ач тусыг өгнө. Тиймээс ч та шинээр хоолны дэглэм барьж эхлэх гээд үзээрэй. Мөн муу зуршлаас хагацахаар зүрхлэх хугацаа энэ юм. Таны хүч тэнхээ хангалттай байна.
Virgo-Охин, 23.08-22.09
Охиныхон өөрийн уран бүтээлийн чадвараа ашиглан өөрийгөө шинээр нээж болох магадлал өндөр байна. Зүтгэл эрмэлзлээ гаргаж чадвал урлаг спортод та амжилт олно. Хувийн амьдралд ч амжилттай долоо хоног. Та романтизмаар цэнэглэгдсэн учраас шинэ хайртай учрах эсвэл дотны хүнтэйгээ улам сайн болж чадна. Шинэ хүнтэй танилцах, болзоо тавих зэрэгт та санаа зоволгүй амжилтыг олно.
Libra-Жинлүүр, 23.09-23.10
Энэ хугацааны од гаригсийн байрлалаар танд амарвал дээр. Хаана танд таатай байх вэ гэдгээ л төлөвлөсний дараа үүнийг хийгээрэй. Харин чухал үзүүлэлт нь аюулгүй байдлын асуудал болно. Гэртээ амарсан нь танд тааламжтай байх ч юм бил үү. Гэртээ бага зэрэг засвар хийвэл зүгээр. Хамаатан садантайгаа харьцахад их сайн үе байх нь. Гэр бүлийнхнийхээ уламжлал түүхийг судалбал танд хэрэгтэй.
Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Найз нөхөдтэйгөө харьцахад хамгийн сайхан цаг. Тэдний яриа, санаа оноо танд шинэ мэдрэмжийг өгнө. Мөн шинэ найз нар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Одоо таны хувьд лидерийн чанараа харуулахад амар цаг байна. Янз бүрийн клубт элсэх эсвэл тэнд үг хэлэхэд таныг сонсох л болно. Хамт олны дунд нэр хүндээ бэхжүүлэх цаг энэ болой. Шинэ санаа оноо гарч ирвэл түүний дагуу төлөвлөгөөтэй ажиллахад яагаад болохгүй гэж?
Sagittarius-Нум, 23.11-21.12
Нумынхан эхний хоногуудад өөрийн хувийн амьдралаа бэхжүүлэх эсвэл шинэ романтик харилцааг сонгох зэрэг шалгалт ирэх нь. Энэ хугацаанд энэ хоёр чиглэлийг зэрэг хийнэ гэж байхгүй. Мөн долоо хоногийн дотор эдгээр асуудал шийдэгдэхгүй харин та ямар чиглэлийг сонгоход хангалттай. Эхний үеэр эсрэг хүйстэнтэйгээ харьцах нь танд романтик харилцааг үүсгэж магадгүй юм.
Capricorn-Матар, 22.12-19.01
Долоо хоног таны хувьд сурч боловсрох цаг юм байна. Багш нартайгаа ч муугүй харьцаатай байна. Их зүйлийг та практик хичээлээс сурч авна. Гадаадад явах эсвэл идэвхтэй амрах үе ирж байна. Энэ цагаар гадаадын иргэдтэй танилцах бололтой. Заавал ч гадаадад биш янз бүрийн нөхцөл байдалд тэдэнтэй учирч болох юм. Зарим тийм уулзалт ирээдүйн ажилд хэрэг болно.
Aquarius-Бумба, 20.01-18.02
Ямар ч нууцлаг асуудлыг шийдэхэд танд саад алга. Нууцлагдсан гэх зүйлийг та ил гаргаад тодорхой болгож болох юм байна. Хувиар мөрдөн байцаалт хийлээ гэхэд мэргэжилтнүүдээс нэг их дутахгүй биз. Сэтгэл зүйг сонирхоод үзвэл та одоо өөрийн дотоод ертөнцөө сайтар ойлгох боломжтой болно. Ямар юмнаас аюул ирэх гэж байгааг сайн мэдрэх учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой.
Pisces-Загас,19.02-20.03
Хувийн харилцаандаа анхаарахыг энэ үе танаас шаардаж байна. Хамгийн дотны хүнтэйгээ хамтарсан төлөвлөгөө хийх, сонирхлоо нэгтгэх зэрэг нь амжилтыг авчирна. Гэр бүлийн хүний хамт хийсэн зүйл бүр чинь амжилттай, үр дүнтэй байх ажээ. Хамт олон эсвэл найз нөхөдтэйгөө харьцахад сүүлийн хоногууд таатай үе болно. Тэдэнтэй хамтраад ажлаа хийхэд өндөр үр дүнтэй болой.