Бучад болсон явдлын талаар Оросын Төрийн Дум байр сууриа хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Бучад болсон явдлын талаар Оросын Төрийн Дум байр сууриа хүргүүлнэ

Бучад болсон явдлын талаар Оросын Төрийн Дум байр сууриа хүргүүлнэ

Төрийн Думын Батлан ​​хамгаалах хорооны дарга Андрей Картаполовын Украин Улсын Буча хотод болсон үйл явдлын үнэлгээний илтгэлийг бусад улс орнуудын үндэсний парламентуудад илгээх гэж байна.

Өдгөө Оросын эсрэг илт түрэмгий «мэдээллийн дайн» өрнөж байна.

Барууны улс орнууд хамтран нэгдэж, маш их хуурамч «баримтуудыг» зогсолтгүйгээр үйлдвэрлэсээр байна. Үүгээр үл барам энэхүү «үйлдвэрлэл» нь манай түнш байсан улс орнуудын Орос Улсад үг хэлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө зэрэг хүний ​​үндсэн эрх зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй гэх мэдэгдлүүдийн хажуугаар явагдаж байна.

Ийнхүү «мэдээний» гол нийлүүлэгч нь сүүлийн үед мэдээж Украин болж байна.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх А.Арестович «Яаж зөв залилах вэ» гэж зааварлаж байгаа бичлэг интернетэд цацагдсан ба уг материал нь Украины үндсэрхэг нацист дэглэм ба түүний барууны чиглүүлэгчид суртал ухуулгыг хэрхэн зохион байгуулж, явуулж байгааг практик талаас нь судлахад сонирхолтой. Тухайлбал, би энд нэг иш татъя: «Бид бодит байдлыг орвонгоор нь эргүүлж, яг эсрэг мэдээллийг өгөх ёстой. Яаж зөв мэхлэх вэ? Амжилттай хууран мэхлэхийн тулд ямар чиглэлд ажиллах вэ гээд амаргүй олон асуулт байдгийг анхаарна уу» гэжээ.

Тэд бүгдийг нацистын сонгодог сургаалын дагуу хийж байна. «Хичнээн аймшигтайгаар худал ярина уу, төчнөөн амархан ард түмэн түүнд итгэх болно» гэж Геббельс зааж байсан.

Өнгөрсөн өдрүүдэд Киев мужийн Буча хэмээх суурин газарт энгийн иргэдийг хөнөөсөн хэрэгт Оросын цэргүүд буруутай гэх мэдээлэл тархсан нь үнэнд нийцэхгүй бөгөөд өдөөн хатгасан шинж чанартай худал мэдээлэл байв. Фактологи, үйл явдлын хуанлийн дараалал зэрэг бүгд худлаа.

Оросын Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлүүд 3 дугаар сарын 30-нд Бучагаас бүрмөсөн гарсан.

3 дугаар сарын 31-нд Буча хотын дарга Анатолий Федорук тус суурин газарт Оросын цэрэг байхгүй гэдгийг видео бичлэгээр нотолсон бөгөөд гудамжинд буудуулж амиа алдсан нутгийн оршин суугчдын талаар ганц ч үг дурдаагүй.

Буча дахь «гэмт хэрэг»-ийн нотлох баримтууд гэгч нь Украины аюулгүй байдлын албаны, үндэсний цагдаагийн ба телевиз, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, тухайлбал Украины телевизийн хөтлөгч Мария Орлова нар тус хотод орж ирснээс хойш дөрөв дэх өдөр гарч ирэв.

Киевийн дэглэмийн нийтэлсэн зургууд дээрх цогцсууд дор хаяж дөрөв хоносон байх ёстой байхад огт хөшөөгүй, цогцсын өвөрмөц толбогүй, шархан дахь цус нь бөөгнөрөөгүй байсан нь анхаарал татаж байна.

Зарим гэрэл зураг, видео материалыг анхааралтай ажиглаваас газраар байрлуулсан зарим цогцсуудын ойролцоо огт цус байхгүй байна.

Англиар махчин (butcher) гэх үгтэй төстэй сонсогдох Буча хотын тухай айхавтар гарчгууд гадаадын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн зэрэг цацагдсан нь хэвлэлийн төлөвлөгөөт кампанит ажил гэдгийг илтгэж байна. Үүнтэй холбоотойгоор 4 хоногийн турш эдгээр зургууд хаана хадгалагдаж байсан бэ, яагаад тэднийг хэн ч олж хараагүй юм бэ гэсэн олон олон асуултууд гарч ирж байна.

Цогцсуудтай видео бичлэг нь бүүр ч их асуудал төрүүлнэ. Тухайлбал, 12 дахь секунд дээр баруун талд байрлах «цогцос» нь гараа хөдөлгөөд байна. Арын толинд харагдах «цогцос» 30 дахь секунд дээр босоод суучихлаа. Тэгээд ч бичлэг дээрх цогцсуудыг илүү аймшигтай харагдуулахаар тусгайлан байрлуулсан бололтой. Хэрэв та видеог ердийнхөөс 0.25 хурдтайгаар үзвэл энэ нь тодорхой харагдаж байна.

Түүгээр ч үл барам 4-р сарын 1-нд Украины Телеграм сувгаар Украины их буунууд Бучагаас гарч буй Оросын анги нэгтгэлүүдийг галлаж байгаа нь тодорхой харагдах бичлэгийг нийтэлсэн.

Энэ бүхэн нь Украины Зэвсэгт хүчин эдгээр өдрүүдэд Буча хотыг галлаж байсан гэх олон тооны гэрчүүдийн мэдүүлгийг баталж байна. Харин энэхүү «гэмт хэргийг» Оросын цэргүүд тус хотоос гарсны дараа «тайзны засал» болгон зохион байгуулжээ.

Мариуполь хотын амаржих газрыг агаараас бөмбөгдсөн гэх өдөөн хатгалгын «нүүр царай» болсон гоо сайхны тухай блог хөтөлдөг Марианна Вышемирская хэмээх бүсгүй дараа нь ийм явдал болоогүй гэдгийг өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн. Түүнтэй адил Бучагийн тухай гэрэл зураг, видео бичлэгүүд нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах Киевийн дэглэмийн ээлжит жүжиг юм.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлж буйгаар үүнтэй төстэй өдөөн хатгалгыг бусад хотуудад ч зохион байгуулсан нь бүртгэгдсэн байна.

Сирид иймэрхүү тавилтад жүжгүүд олон жил үргэлжилсэн шиг түүх үргэлжлэх болно гэдгийг бид ойлгож байна.

Барууны орнууд мэдээллийн «төмөр хөшиг»-ийн бодлого баримталж буй учир Украин дахь бодит байдлын талаар сонсохыг ч хүсэхгүй байна. Учир нь манай түншүүд асан «үнэнийг биш, харин үр нөлөөг эрэлхийлж байна» (Геббельс).

Асуудал «энгийн» европчуудад Украинд болж буй үйл явдлын талаар ярьж хэлэхгүй байгаад оршино. Тэдэнд Украины талын их бууны галын улмаас сүйрсэн Донбассын хотуудын гэрэл зургуудыг «Оросын Зэвсэгт хүчний довтолгоо» гэсэн гарчигтайгаар нийтлэн харуулж, мэргэжлийн хуурамч мэдээллийг тарааж байна.

Харин Украины Зэвсэгт хүчнийхэн өөрсдийн ард иргэд болон манай олзлогдсон цэргүүдтэй ямар аймаар харгис хэрцгий харьцаж байгаа тухай огт ярихгүй байна.

Юу болж байгааг харж, ойлгож байгаа Орос Улс иймэрхүү өдөөн хатгалга нь бидний аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэж үзэж байна.

Орос улс Украины Зэвсэгт хүчин болон нацист батальонуудын гэмт хэргүүдийг хэлэлцэхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлыг зохион байгуулахаар эрмэлзэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж