FIFA буюу Олон улсын хөлбөмбөгйин холбооны сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо болон Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд FIFA-ийн сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны дэлхийн аварга Юри Жоркаефф болон FIFA-ийн алдартан БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум түүний хүү болох Өмнөд Солонгосын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Жулиа Симич Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Мөн тус айлчлалын хүрээнд FIFA-ийн “Football for School” хөтөлбөрийн фестивалийн үйл ажиллагаанд оролцож түүний дараагаар нөхөрсөг тоглолтыг хөлбөмбөгийн холбооны талбайд хийлээ.
Холбоотой мэдээ