Хойд Солонгос: Өмнөдийн эзэмшлийн гольфын талбайг сүйтгэв

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос: Өмнөдийн эзэмшлийн гольфын талбайг сүйтгэв

Хойд Солонгос: Өмнөдийн эзэмшлийн гольфын талбайг сүйтгэв

Хойд Солонгос улс өмнөд хөршийнхөө эзэмшлийн гольфын талбайг сүйтгэж байна гэж өнөөдөр /2022.04.12/ Сөүлийн албаны хүмүүс мэдэгдлээ. Энэ нь Хойд Солонгосын “Diamond mountain” нэртэй үзэсгэлэнт байгалийн цогцолбор газарт байрлах гольфын талбай юм. Хойд Солонгосын цуврал пуужингийн туршилттай холбоотойгоор хоёр орны харилцаа хурцдаж буй үед уг үйл явдал боллоо. Гольфын талбайг сүйтгэснээс гадна Өмнөд Солонгосын “Haegumgang” нэртэй зочид буудлыг нурааж буй талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тус амралтын цогцолбор газарт хоёр Солонгос 10 жилийн турш хамтарсан аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Өмнөд Солонгосын хоёр сая орчим жуулчинг татаж чадсан бол ядуу буурай хойдуудын хувьд гадаад валютын ховор эх үүсвэр болсон юм. Гэвч 2008 онд Өмнөд Солонгосын нэгэн жуулчин умардын цэрэгт буудуулж нас барсны улмаас уг төслийг зогсоожээ.

Хоёр Солонгосын харилцаа 2018 онд нэг үеэ бодвол сайжирч, хамтын ажиллагааны төслүүдээ эргэн сэргээхийг оролдсон. Гэвч Өмнөд Солонгос эцэст нь АНУ тэргүүтэй орнуудын тавьсан цөмийн зэвсгийн хориг арга хэмжээнд нэгджээ. Үүний улмаас удирдагч Ким Жон Ун 2019 онд тус амралтын цогцолбор газрыг нураах тушаал өгсөн байсан нь цар тахлын улмаас хойшлогдоод байсан.

Түүнчлэн “Diamond mountain” байгалийн бүсэд өнгөрсөн амралтын өдрүүдээр шалтгаан тодорхойгүй гал гарсны улмаас барилга байгууламж, олон зуун га ой мод устсан байна. Галыг Ням гаригт унтраажээ. Өмнөд Солонгосын эзэмшлийн барилга байгууламжуудыг нураахтай холбоотой энэ гал гарсан эсэх нь тодорхойгүй байна.

Өмнөд Солонгосын эзэмшлийн байгууламжуудыг устгахаа зогсоохыг хатуу шаардаж байна гэж Сөүлийн Эв нэгдлийн яам мэдэгдэв. Мөн асуудлыг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ хийх шаардлага хүргүүлжээ.

Эх сурвалж: AP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж