Сургуулийн 20 автобусны сураг хил дээр тасарчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Сургуулийн 20 автобусны сураг хил дээр тасарчээ

Сургуулийн 20 автобусны сураг хил дээр тасарчээ

Одоогоос хоёр жилийн өмнө түгжрэлийг бууруулах нэрийдлээр нийслэлийн төсөвт сургуулийн 200 автобусны өртгийг тусгасан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хил гааль дээр гацалт үүссэн гэх ганцхан шалтгаанаар ажил замхраад буй.  Угтаа урдаас татаж байгаа шаардлагатай бараа, бүтээгдэхүүнд оочер, дараалал үүсч, хүндрэл саад учрахгүйг тухайн үеийн хотын дарга, одоогийн Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн билээ. Харамсалтай нь, төсөвт зардал шингэсэн атал хоёр жилийн хугацаанд амласан 200 автобуснаас таван ширхгийг нь л оруулж ирсэн юм. Тендерт тэргүүлж, төлбөрийн урьдчилгаагаа авсан “Моннис Моторс” ХХК үлдэгдэл автобусаа энэ сард оруулж ирнэ гэдгийг өнгөрсөн сард хэлсэн. Тиймээс сургуулийн дараагийн ээлжийн 20 автобус хэзээ Монголд ирэх талаар тодрууллаа.

"Моннис моторс" ХХК-ийн захирал Г.Мөнхбаатар:

-Хил хаасантай холбоотойгоор тохиролцсон хугацаанд автобус орж ирээгүй. Дараагийн ээлжийн 20 автобус Замын-Үүд дээр ирсэн. Энэ сардаа багтаад хүлээлгэж өгнө. Мэдээж тодорхой хугацаа өнгөрсөн учраас автобус авах зардалд өөрчлөлт орсон. Бид үнийн саналаа шинэчилж, нийслэл рүү дахин явуулсан. Хоёр компанийн худалдах, худалдан авах гэрээний нууцлалтай холбоотой учир автобусны нэг бүрийн үнэлгээг хэлэх боломжгүй.

"Моннис моторс" компанийн хувьд нийслэлээс төсөвлөсөн 20 гаруй тэрбум төгрөгийг бүрэн аваагүй. Зөвхөн 30 хувийг урьдчилгаа хэлбэрээр авсан. Тэр мөнгөөр эхний удаад 2020 онд таван автобус оруулж ирж, хүлээлгэж өгсөн.

Одоо дараагийн 20 автобусыг өгөх гэж байна. Үлдэгдэл автобусыг 20, 20-иор нь авч ирнэ. Үнийн хувьд их өөрчлөлт орсон учраас анх гэрээ хийсэн 200 автобус нийлүүлж чадахгүйгээ мэдэгдэж, 75 болгон бууруулсан. Нийслэлээс ямар нэгэн хариу өгөөгүй. Ямартай ч энэ жилдээ багтаад үлдсэн 50 автобусыг нийлүүлнэ" гэх тайлбарыг өнгөрсөн сард өгсөн.

Гэвч сарын хугацаа өнгөрсөн байгаа ч хил дээр саатсан 20 автобус нь нийслэлд ирээгүй байна.

ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ: СУРГУУЛИЙН 5 АВТОБУС ДЭЭР НЭГ ШИРХЭГ Ч НЭМЭГДЭЭГҮЙ

Ерөнхий боловсролын сургуулиудыг зориулалтын иж бүрэн тоноглогдсон автобусаар хангах зорилт тавьж, таван автобусыг “Зорчигч тээвэр гурав”-т хүлээлгэж өгсөн. Тус автобусууд өнөөдөр аль чиглэлд явж байгаа болон 20 автобусыг нэмж хүлээлгэж өгсөн эсэх талаар тодрууллаа.

Тус байгууллагаас өгсөн мэдээллээр "Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөний ачаалал бууруулах ач холбогдлыг харгалзаж, хүүхдийн автобусыг оруулж ирэхээр болсон. Тэр төслийн хүрээнд 2020 онд өгсөн таван автобус чиглэлийн дагуу үйлчилж байна. Манай компанид 3-4 дүгээр сард сургуулийн нэг ч автобус ирээгүй. Хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Хуучин үйлчилж байсан зургаан автобус л тээвэрт явж байгаа. Чиглэлийн тухайд,

  • Ч:13- 139 дүгээр сургууль
  • Ч:14- 123 дугаар сургууль
  • Ч:15-149 дүгээр сургууль
  • Ч:16- 23, 24 дүгээр сургууль
  • Ч:17- 71 дүгээр сургууль чиглэлд явж байна.

Үүнээс гадна Ч:27 буюу 134 дүгээр сургууль гээд нийт зургаан сургуулийн сурагчдын нийтийн тээврийг хариуцаж байна. Дахин нэмж хүүхдийн автобус өгөх талаар нийслэлээс ч, "Моннис моторс" компаниас ч холбогдоогүй. Сурагчдыг тээвэрлэх, техникийн бүрэн байдлын хувьд асуудалгүй ажиллаж байна" гэлээ.

Тэгвэл өнгөрсөн сард багтаж ирэхээр төлөвлөж байсан Замын-Үүд дээр гацсан 20 автобусны сураг хаана тасрав. Хил дээр саатсан шаардлагатай бараа, техник хэрэгслийг ойрын хугацаанд оруулж ирнэ гэсэн атал сургуулийн автобус яагаад одоо хүртэл үйлчилгээнд явахгүй байна вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж