Fashion: Насандаа тохирсон цагаа хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

FASHION

Fashion: Насандаа тохирсон цагаа хэрхэн сонгох вэ?

Fashion: Насандаа тохирсон цагаа хэрхэн сонгох вэ?

Бидний амьдралын үе маш олон зүйлээр тодорхойлогддог. Ажлын сонголт, хань ижил, биеийн харьцаа өөрчлөгдөх гэх мэт. Мөн хэрэгцээ бүхэн элдэв маягаар өөрчлөгдөж, нас ахих тусам сонголт хийх явц улам хөнгөн, бас амар болдог гэлтэй. Бидний сонгосон бүхэн хувь хүнийг тодорхойлж, бусдад хэрхэн харагдах зэрэг олон талыг харуулдаг. Эрчүүдийг зүүсэн цагаар нь тодорхойлох үе иржээ. Хэтэрхий үнэтэй цаг зүүсэн ч эзнийх нь нас, хувцаслалтад тохироогүй бол тийм ч таатай харагдахгүй. Харин эсрэгээрээ, хямдхан цаг зүүсэн атлаа өөртөө тохируулан сонголт хийвэл ямар ч үнэтэй брэндийн цагийг давж чаддаг.

News.mn энэ удаа “FASHION” булангаараа бүх насны эрчүүддээ зориулан тохирох цагаа хэрхэн сонгох талаар мэдээлэл хүргэе.


ЗАЛУУ ХАЛУУН 20 НАСНЫХАН

Боловсрол эзэмшиж, зангиа зүүн, амьдралынхаа төлөө зүтгэх хэрэгтэйг ухаарсан 20-иод насны залуучуудад том, далбагар, олон товчлууртай загвартай цаг туслалцаа үзүүлж чадахгүй л болов уу. Энэ насны эрчүүдэд хөнгөн,  чамин загвартай, үйлдлийн систем нь хялбар мөртлөө ойлгомжтой цаг илүү зохино. Жүжигчин Леонардо Де Каприо хорин хэдэн насандаа энгийн атлаа, арьсан бугуйтай цаг их зүүдэг байжээ. Үүний адил эр хүн болж эхэлж буй залуучууддаа “Tag Heuer Carrera Calibre 5” мэт загвар санал болгож байна.

БОЛОВСОН 30 НАСНЫХАН

Энэ насны залуус ихэвчлэн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байдаг. Түрээсийн байранд бус, өөрийн гэр орноо бүтээж, ихэвчлэн ажлын хослол өмсдөг байна. Мөн оюун ухаан тань алсын хараатай болж, өөртөө болон өрөөлд тааруулан шийдвэр гаргах чадвартай болжээ. Та өдийд даруу төлөв атлаа чамин гэх ойлголтыг илүү ойлгосон байдаг тул энгийн хэрнээ нэртэй “Rolex” брэндийн цаг зүүх нь зохимжтой. Учир нь та ажил, амьдралын талбар дээр байр сууриа бий эзэлсэн тул яагаад чамин зүйл сонирхож болохгүй гэж? “Rolex Oyster Perpetual” загварыг сонирхоод үзээрэй.

ИДЭР 40 НАСНЫХАН

Та энэ насандаа бусдын хов живийг үл тоож, амьдрал хаана амгалан байна тэндээ байхыг хүсдэг. Гэхдээ энэ насанд эцэг, эх болсон байдаг тул өөрийн ухаанаа өвлүүлэхээс гадна эд хөрөнгөө хэрхэн зөв зохистой өвлүүлж болох талаар боддог байх. Мөн нас явж, эрэгтэй чанар тань бага багаар алга болдог. Эр хүн гэдгийг тань сануулах цаг зүгээр гэж стилистүүд зөвлөж байна. Хэрэв та "Терминатор" киног үзсэн бол “Audemars Piguet”-ийн “Royal Oak”-ийг санаж магадгүй.

ЭРХ ЧӨЛӨӨТ 50 НАСНЫХАН

Хүүхдүүд тань өсч, элдэв банкны зээлүүд төлөгдөв. Одоо л сайхан амарч, аялал зугаалгаар явмаар санагдаж магадгүй. Та элдэв маягтай загварын хувцаслалт нэг их тоохгүй. Учир нь энэ насандаа та жинхэнэ жентельмен чанарууд агуулсан байдаг. Хийж бүтээсэн зүйлсээ эргэн нэг харахад тань “Zenith El Primero” туслах болно. Та гаднах үзэмжээс илүү чанарыг чухалчилна.

АМАР АМГАЛАН 60 НАСНЫХАН

Тэтгэвэрт гарч, өөртөө цаг гаргах боломжтой үе. Олны боол бус, өөрийн сонголтоор явна гэж итгэл дүүрэн 20 насаа эргэн нэг санагалзана. Өнгөрсөн хугацаанд үргэлж ажиллан, гэр бүл, хамт олныхоо төлөө хичээсээр ирсэн танд үнэтэй зүйл нэг их хамааралгүй. Тиймээс бие даасан цаг үйлдвэрлэгчдийн загвараас сонголтоо хийгээд үзээрэй. Жишээ нь, “Urwerk, Stepan Sarpaneva, MB&F, Ressence” гэх мэт.

АМЖИЛТЫН 70 НАСНЫХАН

Цаг хугацаа танд хамгаас үнэтэй. Хэсэгтээ ач, зээ нараасаа хараагаа салгаж, гадуур зугаалаад үз. Мөнгөнд анхаарал хандуулаад хэрэггүй. Учир нь та энэ амьдралаа адал явдлаар дүүрэн өнгөрүүлсэн юм чинь өөрийгөө баярлуул. Та энгийн даавуун материалаас илүү ноолуурын үнэ цэнэ хаана оршдог тухай мэддэг нэгэн. Тиймээс “Patek Philippe 5205” загварын цагийг санал болгож байна. Амьдрал яг л таны зүүсэн цаг шиг. Үнэтэй, бас дурсамжтай.

Эх сурвалж: GENTLEMAN’S JOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж