Leo-Арслан, арслангийн шинж бол гал

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Leo-Арслан, арслангийн шинж бол гал

Халуухан, дүрэлзсэн ааш, амьд ухаан, ургуулан бодох нь арс­лангийнхны шинж тэмдэг. Жижиг зүйлийг  гэлгүй нямбай байх, урт тайл­барт дургүйцэх, асуудлын го­лыг шүүрэн авах зэрэг нь ч бас л таны чадвар юм байна. Та санаж бодол­гүйгээр  үзэхээсээ өмнө асуудлыг шүүрч аваад шийдэх гээд байдаг талтай. Энд харин онож, алдах нь их байдаг. Та халуун цустай, халуухан толгойтой бөгөөд нэлээдгүй дур булаам амьтан юм байна. Таны тэр амьд, халуун эрмэлзэл л хүнийг татдаг. Ер бол таныг аз ивээх боловч нэг л амжилтгүйгээр асуудал эхлэхэд тэр нь давтагдаад байдаг  хачин чанар байгаа.
Арслан бол халуу дүүгсэн бат бэх тогтвортой гал учраас таны хандлага хатуу бөгөөд тууштай. Та энэ шинж тэмдгийнхээ дагуу найз нөхөд хайраа сонгож байвал таарна. Гал шатахын тулд түүнд агаар хэрэгтэйг санагтун. Тэр нь гал ба огторгуйд суугчид байж таарах нь. Гал нь шороон махьбодьтой таарахгүй. Газар нь галын илчийг бууруулж, гал нь газрыг хуйхална гэсэн болгоомжлол үргэлж байдаг. Ус ч галд харш. Эсвэл ууршаад замхарна үгүй бол галыг унтраана.
Таны нэмэх: шийдвэрийг сайн гаргадаг, эрч хүчтэй, яриа хөөрөөч, сэргэлэн зовоо, ажил хэрэгч, эр зориг.
Гэхдээ хасахууд байгаа: тэвчээр муу, захирах дуртай, бардам, уцаар­лах нь их, зөрөлдөөнтэй, үл тоомсорлогч…
Гэрийн нөхцөл: ил камин зуухтай сэрүүн том орон зайг илүүд үздэг. Ажиллахдаа ч сэрүүн байр эсвэл задгай орчин байх дуртай. Давчуу байр агааргүй орчин галыг унтраадаг.
Эдгээр шинж тэмдгийн бэлгэдэл нь галд амьдрах  саламандра гэх амьтан болой. Галын бурхан танд амжилтыг дууддаг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж