Барууны хориг арга хэмжээ Москваг гишгэх газаргүй болгож эхлэв. Тодруулбал, Оросын төмөр зам өнгөрсөн сард хүүгийн төлбөрөө төлөөгүйн улмаас бондоо төлж чадахгүйд хүрсэн байна. Оросын төрийн өмчит төмөр замын компани хөрөнгө оруулагчдад төлбөрөө төлөхгүй байсаар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 10 хоногийн хугацаа нь дуусчээ. Тиймээс Зээлийн дериватив тодорхойлох хорооноос дефолт зарлах тухай шийдвэрийг гаргажээ.
Халдлага эхэлснээс хойш Орос улс анх удаа дефолт зарлаж буй энэ алхам нь бусад компаниуд, тэр байтугай засгийн газарт ч жишиг болж магадгүй гэж “The telegraph” хуудас мэдээллээ. Орос улс 1917 оны большевикуудын хувьсгалаас хойш дефолт зарлаж буй анхны тохиолдол нь энэ болж байна.
Москва өнгөрсөн долоо хоногт хоёр удаа рублиэр төлбөр төлсөн. Үүнээс хойш тус улс бондынхоо төлбөрийг төлөх эсэхийг хянах хэрэгцээ улам нэмэгджээ. Одоогоор компанийн өрийг хугацаанаас нь өмнө даатгах гэрээнүүд байгуулагдах юм байна.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ