Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг энэ жил сэргээн засварлана

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг энэ жил сэргээн засварлана

Монголын Урлагийн Зөвлөл ба М Си Эс группийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Чойжин ламын сүм музейн 9 барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу АНУ-ын түүхэн барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Келли боловсруулж өгсөн билээ.

Энэ судалгааны үр дүнд олон улсын соёлын өвийг хамгаалах сан “World Monuments Fund”-аас эрсдэлд орсон яаралтай хадгалж хамгаалах шаардлагатай дэлхийн 25 соёлын дурсгалт газрын нэгээр Чойжин ламын сүм музейг 2020 онд сонгон шалгаруулж, АНУ-ын элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан- (AFCP) -гаас Ядам сүмийг сэргээн засварлах төсөлд 2021 онд тэтгэлэг олгосон юм.

Иймээс Чойжин ламын сүм музейн Ядамын сүм буюу нууц тарни нандин шүтээний сүмийн барилгыг 2022 оны 5 сараас 10 сард иж бүрнээр нь сэргээн засварлах  бэлтгэл ажил явагдаж байна.

Ядам сүмийн сэргээн засварлалтын төслийн ерөнхий зохион байгуулагчаар World Monuments Fund, Монгол дахь хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл ажиллаж, ‘Энэржин’ компани сэргээн засварлалтын гүйцэтгэгчээр ажиллах болно.

Төсөлд World Monuments Fund сангийн түүхэн барилгын сэргээн засварлалтын зөвлөх АНУ-ын мэргэжилтэн Стивен Келли, БНХАУ-ын Чинхуа их сургуулийн сүм хийдийн модон бүтээцийн сэргээн засварлалтын  мэргэжилтэн, Бээжин хотын ШУТИС-ийн дурсгалт барилгын өнгө будгийн сэргээн засварлалтын мэргэжилтэн нар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаас гадна Монголын талаас сэргээн засварлалтын зөвлөх архитектор Ph.D З.Оюунбилэг, дурсгалт барилгын сэргээн засварлалтын инженер  Ж.Баясгалан, өнгө будгийн мэргэжилтэн архитектор Б.Адьяа ‘Энэржин’ компанийн сэргээн засварлалтын ажилд хяналт тавин ажиллах юм.

Мөн Соёлын яамны дэргэдэх дэд сайдаар ахлуулсан сэргээн засварлалтын мэргэжлийн зөвлөл мэргэжлийн арга зүйгээр хангаж, Чойжин ламын сүм музей Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж