Зеленский Өмнөд Солонгосоос цэргийн тусламж хүслээ

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Зеленский Өмнөд Солонгосоос цэргийн тусламж хүслээ

Зеленский Өмнөд Солонгосоос цэргийн тусламж хүслээ

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.04.11/ Өмнөд Солонгосын парламентад үг хэлж, тэднээс цэргийн тусламж хүслээ.

Тэрбээр тусламж хүсэх үеэрээ Мариуполь хотын нөхцөл байдлыг дурдав. “Оросууд Мариуполь хотыг бүрэн устгаж, үнс болгон хувиргалаа. Дор хаяж 10 мянга гаруй иргэн амь насаа алдав. Гэвч тэдний хувьд Мариуполь бол зүгээр л жишээ. Бид XX  зуунд үүнтэй ижил сүйрэл олонтоо харсан шүү дээ” гэв.

Өмнөд Солонгос улс Украинд нисэх онгоцноос эхлээд танк гэх мэт цэргийн техник хэрэгслээр туслах боломжтой гэж Зеленский үзэж байна. “Хэрвээ Украин улс эдгээр зэвсэг хэрэгслийг хүлээж авах юм бол энгийн иргэдийн амь насаар зогсохгүй улс орноо ч аварч чадна” гэж Зеленский хэлэв.

Өмнөд Солонгосын хувьд эрүүл мэндийн хэрэгсэл, хуяг дуулга зэрэг үхлийн бус цэргийн техник хэрэгслээр Украинд тусалсан. Энэ нь 800 мянган ам.доллараар үнэлэгдэнэ гэж тус улсын батлан хамгаалах яам мэдэгдэв. Гэвч Украинд агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг хүссэн хэмжээгээрээ нийлүүлэх нь Өмнөд Солонгосын өөрсдийн цэргийн бэлэн байдалд нөлөөлнө гэж мэдэгдлээ. Аюулгүй байдлын үүднээс энэ нь боломжгүй гэж албаны хүн хэлжээ.

Зеленский үг хэлэх үеэрээ хоёр Солонгосын дайныг дурдаад,  тухайн үед олон улсын тусламж дэмжлэгээр Өмнөд Солонгос ялж чадсан гэдгийг онцолжээ. Украинд ч бас Өмнөд Солонгосын нэгэн адил олон улсын дэмжлэг хэрэгтэй байна гэв.

БНСУ-ын одоогийн ерөнхийлөгч Юн Сук Ёл тэргүүтэй тус улсын хэд хэдэн улстөрчид Оросын Украин дахь түрэмгийллийн талаар зохисгүй үг үйлдэл гаргаж байсан. Тухайлбал, Юн Сук Ёл сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины улбар шар хувьсгалыг илэрхийлсэн ёгт утгатай жиргээ оруулснаа сүүлд нь устгажээ.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж