ОХУ-ын зүгээс Швед, Финлянд улсад сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын зүгээс Швед, Финлянд улсад сануулга өгөв

ОХУ-ын зүгээс Швед, Финлянд улсад сануулга өгөв

ОХУ-ын зүгээс Швед, Финлянд улсуудад "NATO"-д элсэхгүй байхыг сануулжээ. Учир нь "NATO"-д нэгдэх алхам нь Европт тогтвортой байдал авчрахгүйг анхаарууллаа. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ "Эвсэл нь сөргөлдөөнд чиглэсэн хэрэгсэл хэвээр байна" гэжээ.

АНУ-ын хувьд Швед болон Финлянд улсууд "NATO"-д элсэх болсон шалтгаан нь Оросаас Украинд түрэмгийлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж, Москвагийн алдаа гэж буруутгав. АНУ мөн  элсэлт зургадугаар сарын эхээр биелнэ гэж найдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт" NATO"-гийн удирдагчид болон Хельсинки, Стокгольм хотуудын гадаад хэргийн сайд нарын хооронд хэлэлцээ хийсэн гэж АНУ-ын төрийн департаментын албаны хүмүүс мэдэгдсэн. АНУ-ын хувьд барууны эвсэл Нордикийн орнуудыг нэгтгэж хүрээллээ тэлж байгааг бүрэн дэмжих юм.

Орос улс түрэмгийллээ эхлүүлэхээс өмнө  "NATO"-д хүрээгээ тэлэхгүй байх шаардлага тавьж байв. Тэгвэл дайн нь зүүн бүсийн орнуудад  "NATO"-гийн цэргийг нэмж байршуулахад хүргэн, Швед, Финляндын гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрүүлэх ажлыг эхлүүлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж