“Spirited away” анимег 21 жилийн дараа жүжиг хэлбэрээр тогложээ

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

“Spirited away” анимег 21 жилийн дараа жүжиг хэлбэрээр тогложээ

“Spirited away” анимег 21 жилийн дараа жүжиг хэлбэрээр тогложээ

"Миний хөрш Тоторо", "Spirited away", гэх мэт  бүтээлүүдээрээ алдаршсан Хаяао Мияазакиг шүтэн биширч явдаг хүн цөөнгүй бизээ. Түүнийг Японы орчин үеийн хүүхэлдэйн киноны загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг билээ.

Тэгвэл түүний бүтээсэн “Spirited away” анимег “Royal Shakespeare” компанийн захирал Жон Кейрд театрын жүжиг болгон найруулжээ. “Royal Shakespeare” компани нь энэ онд 90 жилийн ойн баяраа тэмдэглэж буй бөгөөд Тохо тайзтай хамтран тус жүжгийг тоглож буй.

“Spirited away” жүжиг нь энэ оны гуравдугаар сарын 29-нд Токио хотын эзэн хааны театрт тоглогджээ. Үргэлжлүүлэн  Японы орноор аялан тоглогдох аж. Мөн цаашдаа Ази болон Европын орнуудаар аялан тоглох төлөвлөгөөтэй байгаа аж.

“Би театрын анхны дасан зохицол дээр ажиллаж байгаадаа маш их баяртай, онцгой эрхэм санагдаж байна. Хаяао Мияазакиг дэлхийн кино урлагийн тэргүүний суут хүмүүсийн нэг, аниме хэлбэрийг хамгийн сайн сурталчлагч гэж үздэг хэмээн Жон Кейрд нэгэн ярилцлагадаа дурсаж байжээ.

“Spirited away” аниме 2001 онд олны хүртээл болж байжээ. Тус аниме нь эцэг эхтэйгээ хамт шинэ байшин руугаа нүүж буй арван настай Чихиро охины тухай өгүүлдэг. Тэрээр өөрийн эцэг эхийг гахай болгон хувиргадаг илбэчин Юбабагаар удирдуулсан гайхалтай сүнснүүдийн нууцлаг ертөнцөөр аялах бөгөөд хачин, аюултай сорилтуудтай нүүр тулдаг аж. Найруулагч Хаяао Мияазаки “Чихирон тэмцэл, тэсвэр хатуужлын тухай түүх хүнд хэцүү цаг үеийг даван туулахыг хичээж буй хүмүүст зориулсан мөнхийн бэлэг” гэж байжээ.

     Эх сурвалж: Tohostage.com

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж