Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Байден Модиг ятгав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой шулуун , шударга ярилцсан гэж Цагаан ордон мэдэгдлээ. Учир нь АНУ-ын зүгээс Орост хүчтэй  хориг арга хэмжээ авахын тулд Энэтхэгийг хамтарч, дэмжихийг хүсч байгаа юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тус хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөв. Тус мэдээлэлд, Байдены засаг захиргаа Энэтхэг улсад  нефтийн импортыг нь  төрөлжүүлэхэд тусална гэжээ. Үүний хариуд Энэтхэг улс нь ОХУ-аас авдаг эрчим хүчний импортоо нэмэгдүүлэхгүй байхыг хүсэв. Учир нь Энэтхэг улс нь ОХУ-тай хамтран ажиллавал  ирээдүйн  ашиг сонирхолд нь хүртээлгүй  гэж Байден үзэж байна. Украинд хоёрдугаар сарын сүүлчээр довтолсноос хойш Оросын түүхий нефтийг Энэтхэг улс хямд үнээр 13 сая баррель худалдаж авсан юм.

“АНУ-Энэтхэгийн 2+2 сайд нарын уулзалт”-ын цахим хэлэлцээ өчигдөр болж өндөрлөв. Тус хэлэлцээнд  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар, Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нар мөн оролцсон юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд  Орос улс Энэтхэгийн батлан хамгаалах хэрэгслийн хамгийн том нийлүүлэгч байсаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблей Украин дахь Оросын цэргүүдийг  дайны гэмт хэрэг гэж нэрлэн, хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр ОХУ-ыг 47  орны бүрэлдэхүүнтэй Хүний эрхийн зөвлөлийн  гишүүнчлэлээс түдгэлзүүлэх санал хураахад Энэтхэг түдгэлзсэн юм.

Эх сурвалж: Alja Zeera 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж