"Мариуполийг алдвал Украины тусгаар тогтнол ганхана"

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

"Мариуполийг алдвал Украины тусгаар тогтнол ганхана"

"Мариуполийг алдвал Украины тусгаар тогтнол ганхана"

Австрийн удирдагч өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа дайн дуусна гэх үзлийг үгүйсгэж, Орос Украины зүүн хэсэгт асар том хэмжээний шинэ дайралт хийнэ хэмээн Киев мэдэгдэв.

Украины хойд хэсэг, тэр дундаа Киев хотын захын бүс нутгаас Орос цэргээ татсан боловч  түрэмгийлэгч орны  үндсэн зорилго нь Украины зүүн хэсэгт дайрах байсан гэж мэдэгджээ.

Донбассын бүс нутаг гэгддэг зүүн бүсийг Оросын тал бүрэн эзлэн түрэмгийлэхээр зэхэж байгаа тул Киев шинэ дайнд бэлдэж байна гэж тус улсын засгийн газраас мэдэгдэв. Вашингтон мөн  Оросын тал Донбасс дахь цэргээ бэхжүүлж, шинэ арми нэвтрүүлэхийг оролдож байна гэв.

Донбассын бүс нутгийг эзэлснээр Орос нь Мариуполь хотыг бүрэн мэдэлдээ авах юм. Хэрэв тус хот Оросын мэдэлд орвол Киевийн  аюулгүй байдал алдагдаж, Украины тусгаар тогтнол ганхах юм.

Эх сурвалж: Alja Zeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж