Өрөөндөө камертай сайд

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Өрөөндөө камертай сайд

Өрөөндөө камертай сайд

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн жагсаалаас хойш хоёр дахь шийдвэрээ гаргажээ. Тэрбээр, өөрийн яамны өрөөндөө камер тавиад зогсохгүй, үүдэндээ дүрсийг дамжуулах зурагт байршуулсан байна. Нийгмийн сүлжээнд тавигдсан дээрх зургийг иргэд дэмжиж, бүх сайдууд ийм байх уриалга хүртэл дэвшүүлжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хяналт шалгалтыг хийх бүрдээ цахим хуудаст оруулж байсан түүнийг сайдаар томилогдох үед бага попрохыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сануулж байсан удаатай.

Тэгвэл энэ удаа Б.Бат-Эрдэнэ сайд яамны ажилтнуудаа албаны машин унаж сэлгүүцэхийг хориглоод зогсохгүй, өөрийн өрөөндөө камер тавьж, олон нийтэд нээлттэй ажиллахаа мэдэгдсэн байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 8-нд байгаль орчин аялал жуулчлалын сайд, дэд сайд болон бүх шатны дарга нарыг орон нутагт албан ажлын томилолтод явахаас бусад үед албаны автомашин ашиглахгүй байх тушаал гаргасан. Тушаалын дагуу Даваа гаригаас өөрөө таксигаар ажилдаа ирж, ажилчид нь ч хувийн унаагаар зорчиж эхэлжээ. Харин дараагийн шийдвэр болох камержуулалтыг сайд нар нь хэрхэн хүлээж авах нь бол.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдох үедээ Б.Бат-Эрдэнэ “Цар тахлын хүнд нөхцөл боловч, нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж үзэж байна.

Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол орон шиг улсад жуулчид олноор ирэх сонирхолтой бий. Үүнийг салбар яам сайн зохион байгуулж ажиллахад анхаарах ёстой.

Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, аюултай хог хаягдлын үйлдвэр барих, усны нөөцийн бохирдол хомсдолыг багасгах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт явуулах, засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулах, зэрэгт анхааран ажиллана. Авлигатай тэмцэнэ. Хамт олондоо итгэж байна” хэмээн хэлж байв. Түүний ийнхүү амласан авлигатай тэмцэх шийдлийн эхний гаргалгаа нь өрөөгөө шилэн болгох ч байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж