Чөлөөтийн баг бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн баг бүрдлээ

Бөхийн чөлөөт барилдааны шигшээ багийн тамирчид “Баянгол” зочид буудалд байрлан, ирэх есдүгээр сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ  үргэлжлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд есдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болох ДАШТ-нд өрсөлдөх тамирчдын нэрс эмэгтэйчүүдийн хувьд хараахан тодорхой болоогүй байсан юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн долоон жингийн тамирчдын нэрс батлагдсан ч эмэгтэйчүүдийн  хувьд 67 кг-д сорил явуулах шаардлагатай байсан юм. Тэгвэл өчигдөр Спортын төв ордонд болсон “Ган зам” клубын нэрэмжит бүсгүйчүүдийн тэмцээний үеэр 67 кг-ын жинд сорил явуулж, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг энэ жилийн улсын аварга Б.Оюунсүрэнг ялснаар Москваг зорих Монголын баг тамирчдын нэрс тодорхой боллоо.

Эрэгтэй:

55 кг: Б.Наранбаатар
60 кг: Э.Ням-Очир
66 кг: Б.Батзориг
74 кг: М.Мэндсайхан
84 кг: Д.Түгждорж
96 кг: Я.Алтантулга
120 кг: Ж.Чулуунбат

Эмэгтэй:

48 кг: Ц.Энхжаргал
51 кг: Д.Отгонцэцэг
55 кг: С.Бямбасүрэн
59 кг: С.Батцэцэг
63 кг: О.Насанбурмаа
67 кг: Б.Одончимэг
72 кг: О.Бурмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж