Дуучин Бритни Спирс гурав дахь хүүхдээ тээж байгаа талаараа өнөөдөр /2022.4.12/ инстаграм хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр сүйт залуу Сэм Ашгарийн хамтаар Хавайн Мауи аралд амарч яваа юм.
Бритни хэлэхдээ, "Би Мауид амарч байхдаа жин нэмж, гэдэс томорч байгааг анзаарсан. Нөхөр маань хоол их идээд жирэмсэн мэт харагдаж байгаа юм гэж хэлсэн. Гэсэн ч би жирэмсний тестээр үзсэн. Тиймээ, би хүүхэдтэй болсон байна" гэсэн байна.
Сүүлийн 13 жилийн турш эцгийнхээ хатуу хараа, хяналтанд байхдаа Бритни хүүхэдтэй болохыг маш их хүссэн ч зөвшөөрдөггүй байсан юм. Ийнхүү түүний удаан хугацааны хүсэл биелэлээ оллоо.
Өдгөө 40 настай Бритни өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүтэй. Том хүү Шон Престон нь 16 настай бол Жейден Жеймс нь 15 настай. Тэрбээр экс нөхөр Кевин Федерлиндээс салж, хоёр хүүхдээ асран халамжлах эрхээ алдсанаас болж сэтгэлзүйн гүн хямралд орж, эцгийнхээ асран хамгаалалд орж, бие даан шийдвэр гаргах эрхээ алдсан юм. Улмаар өнгөрсөн жилээс эхлэн эцгийнхээ хараа хяналтаас гарахаар тэмцсэний эцэст "чөлөөлөгдөж" чадсан.
ЭХ СУРВАЛЖ: VOGUE
Холбоотой мэдээ