Парис Хилтон ихэр хүүхэдтэй болох хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Парис Хилтон ихэр хүүхэдтэй болох хүсэлтэй

Парис Хилтон ихэр хүүхэдтэй болох хүсэлтэй

Парис Хилтон Картер Реумаас хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг гэнэ.

Өв залгамжлагч Парис  нөхөртэйгээ маш аз жаргалтай амьдарч байгаа тул хосууд эцэг эх болж, гэр бүлээ томсгох хүсэлтэй байна.

Парис хэлэхдээ"Би гэр бүлтэй байх дуртай. Би эцэст нь өөрийнхөө төгс хосыг олж, өөрийгөө маш аюулгүй харилцаатай гэж бодож байна. Эцэст нь би гэртэй болсон. Тиймээс хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж байна. Бид анхнаасаа л хүүхдүүдийн тухай ярьж эхэлсэн. Эхний хэдэн сар болзоныхоо дараа ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг болсон " гэв. Парис ихэр хүү, охин эсвэл хоёр охинтой болохыг хүсч байгаагаа хэлэв.

The Bellas Podcast дээр ярихдаа тэрбээр "Миний бодлоор бүх зүйл гайхалтай байх болно. Би ихэр хүү, охин хоёрыг хоёуланг нь хүсч байна" гэж ярьж байв. Хосууд хүүхэдтэй болохын тулд үр шилжүүлэн суулгах арга хэрэглэж байгаа юм.

Эх сурвалж:bang showbiz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж