Путины ойрын холбоотон, “Формула 1”-ийн нисгэгч хөрөнгөө хураалгав

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Путины ойрын холбоотон, “Формула 1”-ийн нисгэгч хөрөнгөө хураалгав

Путины ойрын холбоотон, “Формула 1”-ийн нисгэгч хөрөнгөө хураалгав

Итали улс Оросын “Формула-1”-ийн нисгэгч асан Никита Дмитриевич Мазепин болон түүний олигарх эцгийн хөрөнгийг хурааж авчээ. Тодруулбал, 114.45 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгийг нь хураан авсан тухай цагдаагийн хоёр эх сурвалж өчигдөр /2022.04.11/ мэдээлэв.
Мазепин нь өнгөрсөн сард АНУ-ын “Формула 1” уралдааны “Haas” багаас хасагдсан. Тэрбээр эцэг Дмитрийгийн хамтаар Путины ойрын хүн гэж тодорхойлогдож, Европын холбооны хориг арга хэмжээнд орсон юм.
Энэ ажиллагаа нь Путинтэй холбоотой Оросын олигархуудыг шийтгэх хориг арга хэмжээний нэг хэсэг юм. Одоогоор Мазепины менежерийн зүгээс тайлбар хийгээгүй байна.
Италийн цагдаа нар сүүлийн долоо хоногийн хугацаанд Европын холбооны хоригийн жагсаалтад орсон Оросын олигархуудын хөрөнгийг идэвхийлэн хурааж авч байна. Тодруулбал, 900 сая еврогоор үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завинуудыг хурааж авчээ. Өнөөг хүртэл хураагдсан хамгийн үнэтэй хөрөнгө бол тэрбумтан Андрей Игоревич Мельниченкогийн 530 сая еврогийн үнэтэй супер дарвуулт завь ажээ. Уг завийг Италийн хойд хэсгийн Триест боомтоос барьж авсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж