Төв талбайд зорчсон жолооч торгуулж, эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Төв талбайд зорчсон жолооч торгуулж, эрүүлжүүлэгджээ

Төв талбайд зорчсон жолооч торгуулж, эрүүлжүүлэгджээ
Сүхбаатарын талбайн төв хэсэг рүү улаан өнгийн "Toyota Aqua" маркийн автомашин өнөөдөр /2022.04.11/ 12:50 цагт  нэвтэрсэн. Тухайн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийжээ. Улмаар согтолтын зэргийг шалгахад 1.77 хувийн согтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, жолоочийг эрүүлжүүлэхэд хийсэн байна. 
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс уг зөрчлийг шалгаж буй.
Тухайн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 з/-д заасан  "Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх" гэсэн заалтыг зөрчсөн учраас 20 мянган төгрөгөөр торгожээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж