Аргентин довтлогч Гонсало Игуаины аав Хорхе Игуаин хүүгээ энэ улирлыг дуусгаад зодог тайлахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ. Цагтаа Европ тивд алдар цуугаа цуурайтуулж явсан Игуаин одоогоор АНУ-ын МЛС лигийн Интер Майами багт тоглож байгаа бөгөөд лиг нь арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Хорхе Игуаин хүүгийнхээ талаар “Би түүнийг Аргентиндаа эргэн очно гэж бодохгүй байна. Тэр надад энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэж хэлсэн. Би түүнийг хөлбөмбөгчний замналаа дуусгаад дэлхийн хөлбөмбөгийн эргэн тойронд байгаагаар хармаар байна. Тэр энэ спортын талаар ихийг мэднэ. Олон ч тэмцээн, уралдаанд түрүүлсэн түүн шиг хүн хөлбөмбөгтэй холбоотой олон зүйлийг мэддэг хүн үргэлжлүүлж ажлаа хийхгүй бол маш их харамсалтай байх болно” гэжээ.
Эль Пипита хочит Игуаин замналаа нутгийнхаа Ривер Плэйт багаас эхлүүлэн оргил үеэ Испанийн Реал Мадрид, Италийн Наполи, Ювентус, Милан багуудад өнгөрөөсөн.
Түүний хувьд 2015-16 оны улиралд Наполи багт байхдаа лигийн 35 тоглолтод 36 гоал оруулж шинэ рекорд тогтоож байсан билээ. Хожмоо Лацио багийн Чи́ро Иммо́биле
энэ амжилтыг давтаж байв.