Залуучуудын жагсаалыг МАН “ашиглав”

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Залуучуудын жагсаалыг МАН “ашиглав”

Залуучуудын жагсаалыг МАН “ашиглав”

Үнийн өсөлтийн эсрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төв талбайд хоёр өдөр жагссан залуус Засгийн газарт 15 шаардлага тавьсан. Тэдний ихэнх нь   “Бид эх орондоо амар тайван, ажил хөдөлмөр эрхэлж, амьдармаар байна” гэдэг үүднээс "Ажлаа хий" гэсэн эсэргүүцлийн жагсаалд оролцсоноо хэвлэлийнхэнд хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр жагссан залуусын  шаардлагыг хүлээн авч, Хөгжлийн банкны асуудлыг эцэслэх, авлигын хэрэгт өгөх ялыг чангатгах,   мөн үнийн өсөлтийг тогтворжуулах хууль яаралтай батлуулахаа амалсан юм. 

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.04.11/Өнгөрсөн долоо хоногт олон залуучууд жагсаал цуглааныг зохион байгууллаа. Энэ жагсаалаар нийгэмд тэгш боломжийг олгооч, цөөнх нь давуу байдал эдэлдэг асуудлыг таслан зогсоохыг шаардсан.  Энэ нь МАН-ын зорилготой яв цав нийцсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг хүлээн авч, хариуг нь өгсөн. Өмнө нь төр засаг ийм хурдтай алхам хийж байсан тохиолдол байхгүй” гэжээ. Үүнээс харахад талбай дээр жагссан залуус МАН-ын мэхэнд унаж, тэднийг эрх баригчид ашиглачихлаа гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, залуусын жагсаал МАН-д сайхан далим өгөв бололтой. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж