Ж.Пүрэвжав: Тэг зогссон үе саяхан. Одоо үйл ажиллагаа ковидын өмнөхөөс ч өргөжсөн

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Ж.Пүрэвжав: Тэг зогссон үе саяхан. Одоо үйл ажиллагаа ковидын өмнөхөөс ч өргөжсөн

Би ургамал зүйч, агрономич мэргэжилтэй, АНУ-д магистраа хамгаалсан.  Гадаадад амьдарч байгаад Монголдоо ирэхэд чанартай хүнсний ногоо авъя гэхээр олдоц муу. Яагаад сайн чанарын ногоог өөрөө тариалж болохгүй вэ гэсэн бодолдоо хөтлөгдөж “Green lips” компаниа 2016 онд байгуулсан. Өмнө нь Олон улсын байгууллагад хүнсний ногооны чиглэлээр ажиллаж байлаа.

Барс захад бөөндөж зарахаар үнэгүйдэх гэх мэт зөвхөн ногоо тариад компаниа авч явахад хүндрэлтэй байсан. Тийм учраас худалдан авагчдад шууд хэрэглэхэд амар болгож ногоогоо угааж, цэвэрлэж, савлан, нэмүү өртөг шингээн брэндээ бий болгосон. Нэрийн дэлгүүрээ нээж, хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсний дараа хоолны газар байгуулсан. Одоо хоёр салбартай. Энгийн хоолны газар гэхээс илүүтэй хүмүүст зохистой хооллолтын талаар хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгөхийг хүссэн

Цар тахлын үед хоолны бизнес тэг зогсолт хийсэн. Ус, дулааны хөнгөлөлт нэмэр болж, түрээслэгч байгууллагууд тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлж байсан ч гарч байгаа зардлаа нөхөж дийлээгүй. Бизнес маань хасах руу орсон. Манайх өвлийн хүлэмжтэй ч зардал маш өндөр, ургац бага учир алдагдлаа нөхөж чадаагүй.

Манайх энэ сарын эхээс CU дэлгүүрийн бүх салбараар таван төрлийн хоол борлуулж эхэлж байгаа. Хоолны сав гэх мэт маш их зардал гарна. Хил гааль хаалттай үед бараа бүтээгдэхүүн гэнэт тасарч болно. Гэтэл би өдөрт хэдэн мянган салат, шөл нийлүүлнэ гээд гэрээ хийчихсэн байдаг. Бүтээгдэхүүнээ нөөцлөх  хөргөгч, хөлдөөгч гэх мэт технологи хэрэгтэй байсан. Энэ асуудлаа “Рио Тинто” групп болон  “Инвескор” санхүүгийн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа зээлийн хөтөлбөрөөр шийдэж чадсан.

Жижиг бизнес эрхлэгчээс, дунд бизнес эрхлэгч болохын тулд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Үүний тулд зээл авах, барьцаа хөрөнгөтэй байх  зэрэг хүндрэл гардаг. Үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж, тогтвортой байлгах вэ гэж бодож байх үедээ энэ зээлийн хөтөлбөрийн талаар мэдэж хүссэн зээлээ авсан.

Би өөрийгөө хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ажилладаг гэж боддог. Ам руу орох хүнсний бүтээгдэхүүнийг хөрсөнд ногооны үр суулгахаас эхлээд дуустал боловсруулж байна. Ингэхдээ хаягдал хог гаргалгүй байгальд ээлтэй ажилладаг. Энэ хүнсний ногоо ийм ач тустай, таны захиалсан хоол ийм ашигтай, жор нь энэ гэх мэт мэдээллийг хоолны газруудаараа мөн хүргэдэг. хүн өдөрт солонгын долоон өнгийн хүнсний бүтээгдэхүүн орсон хоолыг хэрэглэх ёстой. Манайхаар үйлчлүүлсэн хүн өөрт хэрэгцээт амин дэмийг аваад гарч чаддаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж